Нийгэмд сүрьеэ гэх өвчинтэй тэмцэж байгаа хүүхдүүдийг гадуурхах явдал чамгүй ажиглагддаг. Мөн тусламжийн гараа сунгах хүсэлтэй хүмүүс ч тэр болгон байдаггүй. Тэгвэл “Бодь интернэшнл” ХХК хүүхдүүдэд сэтгэлээсээ туслахыг хүссэн. Компанийн зүгээс эдгээр хүүхдүүдэд эх үрсийн баярын бэлэг болгож гарын бэлэг гардуулсан. Компани мөнгөн туслалцаа үзүүлж, тоглоом, зурагт, тоглоомын өрөөгөөр хангаж өглөө.  

Сүрьеэгийн тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүд зурсан зургаа бидэнд дурсгав.

Тасгийн эмч П.Нямцэцэгт дурсамж гардуулж байна.