“Бодь Интернэшнл” ХХК 2022 оны 04-р сарын 26-ны өдөр нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан хэрэгжүүлж буй ажлын дагуу орон нутгийн айлуудын мал авто зам болон төмөр замын түр зам дээр шөнө оройн цагаар дайрагдах осол гарахаас урьдчилан сэргийлж бод малын цацруулагчтай хүзүүвч олгох ажлыг зохион байгууллаа.

Энэхүү ажлын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн трасс дагуу ойр нутаглаж амьдардаг 18 айл өрхөд нийт 710 ширхэг хүзүүвчийг, Тавантолгой-Зүүнбаян  холболтын хэсгийн трасс дагуу нутагладаг Сийрст багийн найман өрхөд нийт 393 ширхэг хүзүүвчийг хүлээлгэн өглөө.