Бодь групп нь дэлхийн стандарт, инноваци, дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, салбартаа үргэлж шинэлэг, шинийг санаачлагч байх нэн тэргүүний зорилт тавин ажиллаж байна.  Энэхүү зорилтынхоо хүрээнд энэ удаад нүүрсний чанар шалгалтын шинэлэг арга технологиудыг эрэлхийлэн тус чиглэлээр олон улсад туршлагатай мэргэжлийн байгууллагуудын технологи, туршлага, арга барилуудыг судалж байна.

Тухайлбал өнгөрөгч долоо хоногт БНЧУ-ийн Enelex компанийн арилжаа хариуцсан захирал ноён Даниел Васекийг Бодь Интернэшнл компанийн судалгаа хөгжүүлэлтийн төв болох R&D төвдөө урьж, Бодь группийн инженер техникийн ажилтнуудад нүүрсний чанарын анализийн шилдэг технологи болох рентген туяагаар чанар тодорхойлох технологи, үйлдвэрийн дамжлагууд, загварчлалыг багтаасан цогц үйл ажиллагаа болон тэдгээрийн давуу талуудыг танилцууллаа.

Нүүрсний чанарын шинжилгээг үр дүнтэй хийснээр дараах ач холбогдлууд бий болох боломжтой юм. Үүнд:

– Хаягдал нүүрс багасч, эдийн засгийн үр ашиг нэмэгдэнэ
– Дулаан үйлдвэрлэх ашигт үйлийн коэффициент өснө
– Орчны агаарын бохирдол багасна.