Төсөлд гадаад, дотоодын 624 компани туслан гүйцэтгэгчээр оролцлоо. Энэхүү төсөл нь 22.6 сая метр/куб газар шорооны ажил, 63 мянган метр/квадрат бетон, 745 мянган ширхэг буталмал чулуу, 145 ширхэг ус зайлуулах хоолой, 12 ширхэг мал амьтны нүхэн гарц, нийт 1348 м урт 15 ширхэг гүүр, хоёр түвшний автозам, төмөр замын гарам, 584791 ширхэг төмөр бетон дэр, 308 км үүнээс 261 нь уулзваргүй төмөр зам, 584901 ширхэг төмөр замын бэхэлгээ, 109 ширхэг төмөр замын суман шилжүүлэг, 208 ширхэг гэрлэн дохио, 271 км урт 35 кВт-ын өндөр хүчдэлийн шугамын 12 дэд өртөө, радио холбооны 13 цамхаг, 470 км урт шилэн кабел, 26500 м/кв бүхий барилга байгууламж, 94000 м/кв бүхий 543 ширхэг тоног төхөөрөмжтэй депоны цогцолбор, 5000 тн жинтэй ачаа татах хүчин чадалтай энэ дэлхийн хамгийн хүчирхэг хөдөлгүүртэй 16 ширхэг зүтгүүр, 25 тоннын даацтай 810 ширхэг ачааны вагоныг нийлүүлэн хүлээлгэж өгч байна.