“Бодь интернэшнл” ХХК-ийн удирдах ажилтнуудын манлайлах, багаар ажиллах, багийг удирдах ур чадваруудыг хөгжүүлэх зорилготой жил бүр тогтмол зохион байгуулагддаг “Бодит манлайлал” зөвлөгөөн 2022 оны 11 дүгээр сарын 23,24-ний өдрүүдэд амжилттай боллоо.

Зөвлөгөөний эхний өдөр “Lessons Learned” буюу тайлангийн хурал болж 2022 оны ажлын гүйцэтгэлийн тайлангаа бүх газар, хэлтсүүд танилцуулж олж эзэмшсэн туршлага, ололт амжилт, цаашид шийдвэрлэх асуудал, аргачлалуудыг хэлэлцлээ.

Мөн удирдах ажилтнуудыг зургаан багт хуваарилан 12 цагийн хугацаанд “Business Plan” буюу Бизнес төлөвлөлтийн төсөл гаргах гэрийн даалгаварыг өгсөн юм. Энэ нь багийн чадамжийг сайжруулахад шаардагдах менежментийн орчин үеийн шинэ арга барилд суралцах боломжийг олгож буйгаараа онцлог байв.

Харин зөвлөгөөний хоёр дахь өдөр“Team building & Art therapy”, “Удирдах ажилтны сэтгэл зүй ба манлайлал” зэрэг сургалтуудыг зохион байгууллаа. Мөн энэ өдөр багуудын гэрийн даалгаврын үр дүнг танилцуулж, шүүгчдийн нэгдсэн дүнгээр “Bodi Resource” баг Шохойн чулууны үйлдвэр барих төслөөрөө 1-р байранд шалгарсан юм.

Байгууллагын удирдах ажилтнуудын чадавхаас компанийн дотоод зохион байгуулалт, уялдаа холбоо, ажлын бүтээл, гүйцэтгэлийн түвшин ихээхэн хамаардаг. Иймд “Бодь Интернэшнл” компани цаашид энэхүү зөвлөгөөнийг жил бүр цар хүрээг нь өргөжүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.