Бодь группийн нийт 9 компанийн 47 удирдах түвшний ажилтнуудыг хамруулсан “Бодит манлайлал” зөвлөгөөн 2022 оны 12 дүгээр сарын 08-ний өдөр болж өндөрлөлөө.

Энэхүү зөвлөгөөн нь манлайлах, багаар ажиллах, багийг удирдах ур чадваруудыг хөгжүүлэх зорилготойгоор жил бүр тогтмол зохион байгуулагдаж байна.

Зөвлөгөөнд ирсэн удирдах түвшний ажилтнууд 2022 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ бусад компаниудын оролцогчдод тайлагнаж, ололт амжилт, сургамжаа нээлттэй хуваалцаж цаашид групп компанийн хэмжээнд хамтран ажиллах боломж, ажлын аргачлалуудыг хэлэлцсэн юм.

Арга хэмжээнд Бодь группийн толгой компани “Бодь Интернэшнл ХХК” болон түүний охин компаниуд болох “Инкон” ХХК, “Бодь Пропертийз” ХХК, “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК, “Өндөр Улаан Травел” ХХК, “Грийн Сити Гарден” ХХК, “Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн” ХХК-ийн удирдах ажилтнууд оролцлоо.

Тус зөвлөгөөн нь 11-р сард “Бодь Интернэшнл” компанийн хэмжээнд, 12-р сард Бодь группийн хэмжээнд гэсэн 2 хэсэгтэйгээр зохион байгуулагддаг удирдах ажилтнуудын чадавхыг нэмэгдүүлэх, компанийн дотоод зохион байгуулалт, уялдаа холбоо, ажлын бүтээл, гүйцэтгэлийн түвшинг бодитойгоор нэмэгдүүлэн компанийн засаглалийг хөгжүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.