Бодь Интернэшнл ХХК болон Восслох группын урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд Бодь группын инженер техникийн ажилтнууд Восслох компанийн олон жилийн туршлага, шинэлэг инновац технологиос суралцаж байна.

Восслох компани нь анх 1888 онд ХБНГУ-ын Вердохл хотод Эдуард Восслох-ийн санаачилгаар гэр бүлийн бизнес хэлбэрээр үүсгэн байгуулагдсан түүхтэй төмөр замын эд ангиудыг үйлдвэрлэгч компани юм.

Тус компани нь дэлхийн 135 оронд улс бүрийн онцлог хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төмөр замын бэхэлгээжүүлэлтийн систем, боох эд ангиуд гэх мэт бүтээгдэхүүнүүдийг олон улсын зах зээлд амжилттай нийлүүлж байна.

Восслох компани бүтээгдэхүүнүүдээ сайжруулж, шинэлэг инновациудыг цаг алдалгүй нэвтрүүлэхийн тулд дэргэдээ судалгаа шинжилгээний лабораторийг байгуулсан ба 30 гаруй туршилт шинжилгээнүүдийг 24 цагийн турш тасралтгүй хийж гүйцэтгэж байна.

Восслох компани олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн евро стандарт болох EN стандартад нийцсэн чанарын өндөр үзүүлэлттэй бүтээгдэхүүнүүдээр хэрэглэгчдээ хангадаг. Мөн дэлхийн ТОП сургууль болох Мюнхэний Их Сургуулийн хараат бус лабораториор магадлан итгэмжлэгдэж бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн гар дээр найдвартай хүргэдэг байна.

Бодь группийн хувьд энэхүү туршлага солилцох хөтөлбөрөөр дамжуулан орчин үеийн олон дэвшилтэт технологиудаас цаг алдалгүй суралцаж, дотоод нөөц боломжоо ашиглан төмөр замын дэд бүтцийн салбарын ирээдүйн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахаар зорин ажиллаж байна.