Бодь Интернэшнл ХХК-ийн оролцож буй “ЕвроТанхим Эдийн засгийн төлөв 2023” арга хэмжээ 1-р сарын 31-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ арга хэмжээ нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалдаа Олон улсын байгууллагууд, холбогдох агентлаг, газрууд, салбарын мэргэжилтнүүдийн судалгаа, шинжилгээнд үндэслэн дүгнэлт хийж, цаашдын чиг хандлагаа тодорхойлж, 2023 онд хийх ажлаа нарийн төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм.

Арга хэмжээний үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксел Никэйз, ЕСБХБ-ны Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ханнес Такач, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай нар илтгэл тавьлаа.
Мөн илтгэгчид Монгол Улсын эдийн засгийн 2023 оны хөгжлийн талаарх өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

2018 онд байгуулагдсан Европ, Монголын хамтарсан худалдааны танхим нь Европын холбооноос Монгол улс руу хийгдэх гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих, Европын зах зээлийг Монголын бизнес эрхлэгч, хэрэглэгчдэд илүү ойртуулах, Монгол улс болон Европын хооронд бизнес хамтын ажиллагааны гүүр болох зэрэг чиглэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.