“Бодь Интернэшнл” компанийн дэргэдэх судалгаа, хөгжүүлэлтийн R&D төв “Монгол нүүрс ассоциаци”-тай хамтран “Нүүрс 2022” сэдэвт арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Монголын нүүрсний ассоциацийн гишүүн байгууллагууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл, сонирхон ирсэн нийт 30 гаруй хүн оролцлоо.

Хэлэлцүүлгийн нээн “Монгол нүүрс ассоциаци”-ын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал үг хэлэв.

Тус хэлэлцүүлэгт Баяжуулагч инженер М.Базаррагчаа нь Олон улсын эрчим хүчний агентлагын “Нүүрс 2022 – Анализ, 2025 он хүртэлх төлөв” тайланг хураангуйлан танилцуулга , илтгэл тавилаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Монгол улсын хувьд дэлхийн нүүрсний зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд ямар арга хэмжээнүүдийг авах, түүнчлэн цаашид өөрийн одоо буй байр сууриа авч үлдэхийн тулд анхаарах шаардлагатай зүйлсүүдийн талаар хэлэлцлээ.