Монгол Улс дахь Австралийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын ээлжит чуулган 2023.03.30-ний өдөр амжилттай боллоо.

Чуулганы үеэр Austcham Mongolia 2022 оны ажлын үр дүнгээ тайлагнаж, 2023 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар танилцуулсан юм.

Мөн чуулганаар тус Танхимын одоогийн Гүйцэтгэх хороо ирэх хоёр жилийн хугацаанд Удирдах Зөвлөлд ажиллах Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийг зохион байгууллаа.

Сонгуулийн үр дүнд “Бодь Интернэшнл” компанийн Гүйцэтгэх захирал Б.Долгормаа Austcham Mongolia-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдлоо.

Austcham нь 2013 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Австралийн Элчин сайдын яам, Austrade, тэргүүлэх байгууллагууд, мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр бизнес, засгийн газар хоорондын харилцаа холбоог эрхэмлэж, бүс нутаг дахь Австрали, Монголын бизнесийн ашиг сонирхлыг сурталчлах зорилготой төрийн бус байгууллага юм.