2023.03.22-ний “Дэлхийн Усны Өдөр”-ийг тохиолдуулан Бодь Интернэшнл ХХК, МУИС-ийн Химийн тэнхимийн профессор О.Болормааг Судалгаа Хөгжүүлэлтийн “R&D” төвдөө урьж ажилтнууддаа зориулан усны чанар, усны нөөцийн одоогийн байдал, савласан ус, шүүлтүүртэй усны чанарын анализийг туршилттайгаар хийж үзүүллээ.

Туршилтыг хийхдээ pH, Исэлдэн ангижрах потенциал, Ууссан хүчилтөрөгч, Цахилгаан дамжуулах чанар, Усанд ууссан жижиг хэсэг, Давслаг чанар зэрэг үзүүлэлтүүдийг шинжлэн харууллаа.

Ийнхүү туршилтын үр дүнд крантны ус, савласан ус, нуурын усны дээжүүдийг тус тус шинжлэн харьцуулж үзэхэд, крантны усны pH агууламж-6.8, савласан усны pH агууламж- 6.5, давст нуурын усны pH агууламж-2.2 үзүүлэлттэй гарсан нь оролцогч ажилтнуудын сонирхлыг татлаа.

Түүнээс гадна усны чанар нь усыг хадгалах горим, тээвэрлэлт, шүүлт, ариутгал зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалдаг гэдгийг О.Болормаа профессор илтгэлдээ онцолж байсан юм.

Мөн ундны усны химийн найрлагийг танилцуулан, унд ахуйд хэрэглэж буй усанд бүс нутгаас шалтгаалан цацраг идэвхит бодис их бага хэмжээгээр агуулагдаж байдаг гэсэн өөрийн судалгааны үр дүнгээс танилцуулав.