“Бодь интернэшнл” ХХК-ийн төлөөлөгчид БНХАУ-ын Таншан хотын боомт дахь ХуаДянь хүнд үйлдвэр ХХК-ийн (HHI) үйлдвэртэй танилцлаа.

HHI нь дотоодын болон олон улсын эрчим хүч, нүүрс, нефть хими, уул уурхай, металлурги, боомт, ус, барилгын материал, барилгын болон инженерийн системийн бусад чиглэлээр бизнес эрхэлдэг. Мөн материал зөөвөрлөх инженерчлэл, дулааны инженерчлэл, үйлдвэрлэлийн дуу чимээг хянах инженерчлэл, нүүрс цэвэрлэх, салхины эрчим хүчний инженерчлэл зэрэг чиглэлээр ажилладаг бөгөөд төмөр хийц, ялангуяа салхин үүсгүүрийн цамхаг үйлдвэрлэдгээрээ Хятад даяар алдартай.

Тус компани Эрдэнэс Тавантолгойн коксжих нүүрсний уурхайд Тавантолгойн Нүүрс Ачих Логистикийн Төв (ТНАЛТ) төсөлд зориулж хоёр Дамарт Тэжээгч, нэг Овоологч гэсэн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж байна.

Төслийн менежер Т.Даваадалай, ХАБЭА-н захирал Н.Тамир, инженер Н.Ганбаатар, болон Техник харилцааны инженер Г.Анар нар боомтын үйлдвэрт тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн процессыг шалгаж, түүнчлэн HHI-ийн бусад бүтээгдэхүүнийг үзэж сонирхлоо.

Бодь Интернэшнл ХХК-ийн захиалсан хоёр ширхэг Дамарт Тэжээгч нь 44 метр урт, 5 метр диаметр, 154 тонн жинтэй, дугуй хэлбэртэй ган хийц бүхий асар том хийцлэл юм. Энэхүү тоног төхөөрөмжүүд 2023 оны 7-р сард Монголд ирнэ.