Монгол Улсын анхны 1 дүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын, жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км (дэлгэмэл уртаар 324.5 км урттай) төмөр зам болон Ачилтын тойрог замыг 2023 оны 05-р сарын 30-ны өдөр байнгын ашиглалтад хүлээн авлаа.

Монгол Улсын ард иргэд, эдийн засаг, нийгмийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий төмөр замын энэхүү мега төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК ажиллаж, төслийн багц ажлуудын барилга угсралтын ажил үе шаттайгаар гэрээнд заасан хугацаанд амжилттай дуусч, техникийн эхний комисс ЗТХ-ийн сайдын 2021 оны 12-р сарын 23-ны тушаалаар байгуулагдаж, 2022 оны 1-р сард ажилласан юм.

Барилга, хот байгуулалтын сайдын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар тушаалаар байгуулагдсан улсын комисс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замд ажиллаж, техникийн комиссын дүгнэлтэд үндэслэн улсын комиссын гишүүдийн саналаар ийнхүү байнгын ашиглалтад оруулж байна.

Улс орны эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх Бүтээн байгуулалтад оролцсон 15000 гаруй хүн, 700 орчим туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч байгууллага, Захиалагч тал болох “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой Төмөр Зам” ХХК-д талархал илэрхийлж, халуун баяр хүргэе 👏🏻👏🏻 🚞