Сургалт хөгжил ба карьер

Бодит амжилтын төлөө

Яагаад Бодийг сонгох вэ?

Бодь группийн ололт амжилт нь ажилтан нэг бүрийн улс орныхоо хөгжилд бодит хувь нэмрээ оруулах гэсэн чин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл, хамтын хөдөлмөрөөр бий болсон юм

Ирээдүйн Бодийн ажилтан Та ч гэсэн бүтээн байгуулалтын томоохон төсөлд бид бүхэнтэй нэгдэж, өөрийн үнэ цэнийг бий болгохыг хүсвэл бид танд дараах боломжуудыг амлаж байна.  

  • Карьерын өсөлт: Улс орны хөгжилд бодит хувь нэмрээ оруулах замаар өөрийн үнэ цэнэ, бахархлыг өсгөжкарьерын ололт амжилтаа ахиулах;
  •  
  • Суралцах хөгжих таатай боломж: Олон төрлийн мега төслүүдэд оролцож, хөрвөн ажиллах, мэдлэг, ур чадвараа тасралтгүй сорих, өсч хөгжих боломж;
  •  
  • Чадварлаг баг, хамт олон: Салбарын шилдгүүдтэй нэг баг болон хамтран ажиллаж, ажил мэргэжлийн талбарт өсч хөгжихөд үргэлж дэмжих баг;
  •  
  • Ажлын таатай орчин: Сургалт, судалгааны ажилд оролцож, ажил мэргэжлийн талбарт өсч хөгжихөд шаардлагатай дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжөөр хангагдсан ажлын орчин;

СУРГАЛТУУД

Бодь группийн ололт амжилт нь ажилтан нэг бүрийн улс орныхоо хөгжилд бодит хувь нэмрээ оруулах гэсэн чин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл, хамтын хөдөлмөрөөр бий болсон юм
ТАЙЛАНГИЙН ХУРАЛ 2021

LESSONS LEARNED

“LESSONS LEARNED”: ТТ-ГС Төмөр замын төслийн ажлын явцын тайлан, төлөвлөгөөг хэлэлцэж, төслийн гүйцэтгэлийн явцад олж эзэмшсэн туршлага, ололт амжилт, цаашид шийдвэрлэх асуудлыг хэлэлцэх тайлангийн хурлын үйл ажиллагааг жил бүрийн 11 дүгээр сард тогтмол зохион байгуулдаг.
УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ

БОДИТ МАНЛАЙЛАЛ

“Бодь интернэшнл” ХХК болон групп компаниудын удирдах ажилтнуудын манлайлах, багаар ажиллах, багийг удирдах ур чадваруудыг хөгжүүлэх, группын удирдлагын багийн чадамжийг сайжруулахад шаардагдах менежментийн орчин үеийн шинэ мэдлэг, мэдээллийг олгох, шинэ арга барилд суралцах боломжийг олгосон “Бодит манлайлал” сургалт 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай явагдлаа.

КАРЬЕРЫН ӨСӨЛТ

Бодь группийн хэмжээнд нь ажилтнуудын карьерын өсөлтийг дэмжихэд дараах чиглэсэн санаачлагуудыг хэрэгжүүлсэн байна.

ЧАДВАРЛАГ БАГ, ХАМТ ОЛОН

Компанийн нийт ажилтнуудын 90 дээш хувийг “Бакалавр ба түүнээс дээш боловсрол”-ын зэрэгтэй ажилтнууд бүрдүүлж байна. Мөн нийт ажилтнуудын 60 гаруй хувийг “Инженер, техникийн ажилтан” -ууд эзэлж байна.   

Төслийн үйл ажиллагаатай холбоотой Монгол улсын болон ОУ-ын хэмжээнд зохион байгуулагдаж буй төрөл бүрийн хурал, уулзалт, үзэсгэлэн арга хэмжээнд ажилтнуудыг дэмжин оролцуулж байна.

СУРГАЛТЫН ОРЧИН

Төслийн талбайд ажилтнуудын сургалт хөгжлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор сургалт хөгжлийн таатай орчинг цогцоор бүрдүүлсэн байдаг.