Барилга угсралт

Бодит амжилтын төлөө хамтдаа

Инкон” ХХК нь 1992 онд ОХУ-ын хөрөнгө оруулалттайгаар барилга угсралт, барилгын үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан. Инженерийн барилга байгууламжийн угсралт, төмөр бетон эдлэхүүн бүхий барилгын материал, хийц үйлдвэрлэл, урсгал болох их засвар, тээвэр механизмын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Бодь Пропертийз ХХК нь анх 1997 онд байгуулагдан үл хөдлөх хөрөнгө, барилга угсралтын ажил, хэрэгжилтийг иж бүрнээр гүйцэтгэж байна.

Манай компани Нийслэл Улаанбаатар хотоддоо өнгө төрх нэмсэн барилга архетектор бүхий олон орон сууц болон оффиссийн барилгын төслийг хэрэгжүүлсэн байдаг. Шинэ төгөл хотхон, Голомт хотхон, Санзай хотхон, Зүүн хүрээ хотхон, Бодь Цамхаг оффис, Эмбасси Резиденс оффисийн барилгыг энд дурьдаж болно. 

Embassy residence

Эмбасси резиденс оффисын барилга нь 2011-2013 онд байгуулагдан Улаанбаатар хотын анхны иж бүрэн үйлчилгээтэй орон сууцны барилга гэдгээрээ онцлогтой.