Бидний тухай

Бодь Интернэшнл ХХК нь 1993 онд үндэсний хөрөнгө оруулагчдын санаачлагаар үүсгэн байгуулагдсан бөгөөд барилга, дэд бүтэц, уул уурхай, банк санхүү, хэвлэл мэдээлэл, хүнс, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад тэргүүлэгч бизнесүүдийн нэгдэл болох Бодь группийн толгой компани юм.

Бодь интернэшнл ХХК нь 30 орчим жилийн түүхэн хөгжилдөө нийгмийн хариуцлага, ёс зүйг эрхэмлэн ажиллаж бизнесийн салбар бүрт жишиг тогтоосон бүтээн байгуулалт, инноваци, шинэ арга барил нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санаачлан хэрэгжүүлж улсын төсөвт төвлөрүүлдэг албан татварын хэмжээгээр Монголын тэргүүлэгч компаниудын нэг байсаар ирсэн.

Бодь группийн бизнесүүд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтуудад Монгол хүний ур ухаан, авъяас чадвар, оновчтой шийдэл, тэргүүн туршлагуудыг шингээн, хүсэл тэмүүлэл, үнэт зүйлээрээ нэгдсэн бүтээгч – суралцагч хамт олныг төлөвшүүлэн улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулан тасралтгүй хөгжих замаар урагшилж байна.

Бизнесийн амжилтууд

Бодь групп нь бүтээн байгуулалтын салбаруудад зөв менежментийн бодлого баримтлан, чадварлаг үндэсний мэргэжлийн инженер техникийн ажилтантай хамт олныг бүрдүүлж, тэргүүн арга туршлагыг амьдралд бодитойгоор хэрэгжүүлж ирсэн Монгол улсын ТОП-100 аж ахуй нэгжийн нэг, хөгжлийг бүтээгч, үндэсний хөрөнгө оруулагч аж ахуй нэгж юм.

Чанарын бодлого

Бид үйл ажиллагаандаа Олон улсын Чанарын Удирдлагын Тогтолцооны ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна.

ISO стандартыг үйл ажиллагаандаа цогцоор нэвтрүүлснээр манай компани олон улсын жишигт хүлээн зөвшөөрөгдөх гол давуу талтай.  Цаашлаад компанийн засаглал, менежментийн хувьд шинэ түвшинд гарч буй ач холбогдолтой юм.

Байгууллага үйл ажиллагаандаа ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, хэрэгжүүлсэнээр гарах эерэг үр дүн, үр нөлөө их. Тухайлбал, Байгууллагын гадаад, дотоод бүх хэрэглэгчдийн сэтгэл ханамж бий болно. Илүү чадвартай туслан гүйцэтгэгч сонгох боломж бүрдэнэ. Ажилтнуудын ур чадварын шаардлагыг таних, ажилтнуудыг сургах сургалтын хэрэгцээний бодитой үндэслэл болж, ажилтнуудын ажлаа сайн хийх дадал заншлыг нэмэгдүүлэх юм. Мөн ажлыг дахин хийх ба ажлын төгсгөлд гарах асуудлаас үүдэн гарах зардлыг бууруулах зэрэг маш олон давуу талуудыг байгууллагад бий болгодог.

“Бодь Интернэшнл” ХХК нь компанийн эрхэм зорилгод тулгуурлан бизнесийн үйл ажиллагаандаа олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо, стандартыг тогтмол нэвтрүүлж, тасралтгүй сайжруулах бөгөөд дараах зорилтуудыг нэн тэргүүнд тавьж ажиллана. Үүнд:

  • – Хууль тогтоомж, нийцлийн үүргийг хангах замаар оролцогч талуудын сэтгэл ханамжийн үр дүнтэй тогтолцоог бий болгох;
  • – Байгууллагын үйл ажиллагааг сайжруулахдаа баримтад суурилсан шийдвэр гаргаж, эрсдэл ба боломжид тулгуурлан хэрэгжүүлэх;
  • – Чанарын удирдлагын тогтолцоон дахь ажилтнуудын үүрэг оролцоо, манлайллыг дэмжих