Англи улсын Лондон хотод болсон зуны олимпын ХХХ их наадам, Монгол улсад спорт аялал үүсч хөгжсөний 51 жилийн ойг угтаж дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэй тамирчдаас бүрдсэн ENUD-4 баг Монгол орныг тойрон 10’000 км замыг ердийн хөсөг, автомашин, явганаар туулах тусгай аяллын Ерөнхий ивээн тэтгэгчээр Бодь Интернэшнл ХХК ажиллаж энэхүү явган аяллыг дэмжин ажилласан. Эх орон байгаль дэлхийгээ хайрлах үзлийг залуус хүүхдүүдэд олгох зорилго бүхий нийгмийн хариуцлагатай үйл ажиллагааны нэг томоохон арга хэмжээ болсон. Энэхүү арга хэмжээг мөн олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр таниулан сурталчилсан юм.