Тэтгэврийн Ууган Сан нь цэвэр нийгмийн шаардлага, ажил олгогч болон ажилтнуудын санаачилгаар анх үүсгэн байгуулагдсан. Сангийн үндсэн зорилго нь улсын тэтгэврийн тогтолцооны дутагдлыг нөхөх, иргэдийн ирээдүйн санхүүгийн баталгааг хангах хангалттай тэтгэврийн орлогыг бий болгох, ажил олгогч байгууллагын ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, тухайн байгууллагадаа урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах хөшүүрэг бий болгох зорилгоор үүсгэн байгуулагдсан.
Энэхүү сангийн үйл ажиллагааг Бодь Групп 2010 оны 07 сарын 2-ны өдөр анх эхлүүлж бодит ажил хэрэг болгож чадсан. Өнөөдрийн байдлаар Тэтгэврийн ууган сан 1300 гаруй гишүүд, 10 гаруй гишүүн байгууллагуудтай хамтран ажиллаж тэдгээрийн ажилтнуудад тэтгэврийн нэмэлт хуримтлалыг бий болгон амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.
Хувийн тэтгэврийн сан нь ажилтнуудад ажил олгогчийнх нь дэмжлэгтэйгээр улсын тэтгэврээс гадна нэмэлт тэтгэврийн хуримтлал бий болгох гол зорилготой. Ажилтан сар бүр хувийн тэтгэврийн сандаа цалингаасаа тогтмол хэмжээний хуримтлал хийх ба ажил олгогч яг түүнтэй тэнцүү хэмжээний мөнгийг ажилтны хувийн тэтгэврийн санд нэмж оруулах зарчмаар ажилладаг. Тухайн ажилтны тэтгэврийн хуримтлал ажил олгогчоос оруулсантай нэмэгдэж тогтмол 2 дахин өсч байдаг.