Бодь Групп 2023 онд тохиож буй 30 жилийн түүхт ойгоо тохиолдуулан Боловсрол суваг телевизтэй хамтран Улсынхаа хөгжилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, хойч ирээдүйнхээ сайн сайхны төлөө мэдлэг боловсрол, зүтгэл хөдөлмөр, арвин туршлагаасаа харамгүй зориулж яваа эрхмүүдийн түүхийг хуваалцахаар 15 дугаар бүхий “ЭГЭЛ ЭРХЭМ” нэвтрүүлгийг та бүхэнд нэвтрүүлж байна.
 
 
Уг нэвтрүүлгийн хоёр дахь дугаарт Бодь группийн хөгжлийн түүхийг бичилцэж ирсэн “Бодь Пропертийз” компанийн Хүндэт ажилтан, Монголын Анхны Барилгын инженер, Шинжлэх ухааны Академич Д.Дашжамц гуай оролцож өөрийн бүтээн бий болгосон үнэт зүйлс, ололт амжилтаасаа хуваалцлаа.
 
 
Эрхэм та бүхэн нэвтрүүлгийн дугаарыг бүрэн эхээр нь хүлээн авч үзнэ үү