Бодь Интернэшнл ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Google” компанийн “Street view” буюу гудамж, талбайн зураглал дахь Улаанбаатар хотын дүр зургийг шинэчлэх төслийг дэмжин ажилласаар ирсэн.
2014 онд Улаанбаатар хотын бүх гудамж, талбайн зургийг анх удаа 360 градусын өнцгөөр “Google street view”, “Google map”-д оруулж байсан бөгөөд үүнээс хойш өдгөө 9 жилийн хугацаанд хотын дүр зураг ихээхэн өөрчлөгдөж, мэдээллийн сан дахь зураг, мэдээлэл хуучирсан тул шинэчлэх зайлшгүй шаардлага бий болжээ.