Бодь Групп (Бодь Интернэшнл) нийгмийн хариуцлагын хүрээнд “Эх нялхаст цэвэр агаар бэлэглэе”-2 төслийн санаачилгыг дэмжиж санхүүжилтийг шийдвэрлэн ажиллалаа.
Монголын бяцхан үрс, ээжүүд, эмнэлгийн ажиллагсдыг нийслэлийн агаарын бохирдол, утаа, хорт хийн нэгдлүүдээс үүдэлтэй агаарын бохирдлоос хамгаалах зорилготой уг төслийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн агаар сэлгэлт нэн шаардлагатай Нярайн эмгэг судлалын 8 тасгийн 43 цонхонд ухаалаг агааржуулалтын төхөөрөмжийг суурилууллаа.
Үр дүнд нь тасгийн агаарын чанарын үзүүлэлтүүд стандарт хэм хэмжээнд хүрч, эмчилгээний чанарт нөлөөлж, хүүхдүүдийн эмчлэгдэх хугацаа богиноссоноос гадна цонх хөлрөх, хана мөөгөнцөртөх зэрэг асуудлууд шийдэгдэж байгааг тасгийн эрхлэгч Г.Батцэнгэл онцлов.
ЭХЭМҮТ-ийн тухайд УБ хотын хамгийн их агаарын бохирдолтой бүсэд байрладаг. Барилгын үндсэн бүтэц, насжилт, таазны өндөр зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж агаар сэлгэлт нь стандартын дагуу шийдэгдэж чадаагүйгээс гадна өвлийн улиралд эмнэлгийн ачаалал 2 дахин ихсэж бохирдол ихтэй, бүгчим орчныг бий болгодог байна.
Үүнээс үүдэлтэй дотоод агаарын чанарын зарим үзүүлэлт нь хүлцэх хэмжээнээс давсан үзүүлэлттэй байгаа нь эмчилгээний явцыг удаашруулах, өвчлөл хүндрэх шалтгаан болох, дөнгөж төрсөн нярайн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зэрэг эрсдэлүүдийг үүсгэсээр ирсэн.
Иймд Бодь Интернэшнл компани нь Монгол инженерийн шийдлээр зохион бүтээгдсэн Smart Air Systems төхөөрөмжийн туслалцаатайгаар тухайн нярайн тасгийн агаарын чанар, сэлгэлтийг сайжруулан эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ орууллаа.
Smart Air Systems төхөөрөмж нь УБ хотын нөхцөлд тохируулан бүтээгдсэн бөгөөд НЕРА болон идэвхжүүлсэн нүүрсэн шүүлтүүр ашиглан 99,9% шүүж цэвэрлэсэн агаарыг 24 цагийн турш тасралтгүй жигд цэвэр агаарын сэлгэлт хийх зориулалттай гэдгээрээ онцлогтой.
Тухайн төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д суурилуулахаас өмнө болон дараа ҮР ДҮНГ хэмжихэд:
CO2 Нүүрсхүчлийн хий – 1730 буюу маш өндөр үзүүлэлттэй гарсан нь 1019 болж буурав.
Мөн О2 Хүчилтөрөгчийн хэмжээ – 20-с 21 болж нэмэгдсэн бол NO Азотын хий – 11-с 5 болж буурав.