ТӨМӨР ЗАМЫН МАЛ АМЬТНЫ ГАРАМ ДЭЭРХ АМЬТДЫГ БҮРТГЭН ЗҮТГҮҮРТ МЭДЭЭЛЛЭХ ТӨХӨӨРӨМЖ

Зорилго

Төмөр замын мал амьтны гарам дээрх амьтдыг бүртгэн зүтгүүрт мэдээлэх төхөөрөмж нь төмөр замтай нэг түвшинд огтлолцсон мал амьтны гармаар өнгөрөх галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, мал, зэрлэг амьтдыг галт тэргэнд дайруулж үрэгдэхээс сэргийлэх;

Галт тэрэгний график төлөвлөгөөнд тасалдал гаргахгүй мөн яаралтай тоормос хийж зогссоноос шалтгаалан гардаг үргүй зардал тэглэх. Мал амьтны гармын эрчимжилт, тоо хэмжээ дата баз үүсгэх, статистик үзүүлэлт гаргах зорилгоор ашиглагдана.

Хамрах хүрээ

Энэхүү бүтээл нь зам тээврийн салбарт, тухайлбал төмөр замын мал амьтны гармын хяналт хийхэд ашиглагдана.

Бүтээгдэхүүний тодорхойлолт
Үйлчилгээний нөхцөл
Төмөр замтай нэг түвшинд огтлолцсон мал амьтны гармаар өнгөрөх галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, мал, зэрлэг амьтдыг галт тэргэнд дайруулж үрэгдэхээс сэргийлэх. Галт тэрэгний график төлөвлөгөөнд тасалдал гаргахгүй мөн яаралтай тоормос хийж зогссоноос шалтгаалан гардаг үргүй зардал тэглэх. Мал амьтны гармын эрчимжилт, тоо хэмжээ дата баз үүсгэх, статистик үзүүлэлт гаргах.болно.

Бүтээгдэхүүний тайлбар
Төмөр замын мал амьтны гарам дээрх амьтдыг бүртгэн зүтгүүрт мэдээлэх төхөөрөмж /WildSense TrackMonitor/ нь гарам руу ойртож буй галт тэрэгний хөдөлгөөнийг автоматаар хянаж, гарам дахь амьтдыг автоматаар хөөж явуулах боломжтой бөгөөд ингэснээр мал, зэрлэг амьтныг галт тэргэнд дайруулж осол гарахаас сэргийлэх, галт тэрэг шууд гармаар дамжин өнгөрөх нөхцөл бүрдүүлэх, галт тэрэгний удаашрал, гарам дахь амьтдын улмаас яаралтай тоормослохыг багасгах боломжтой. Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, галт тэрэгний урсгал зардлыг бууруулах.

Бүтэц бүрэлдэхүүн хэсэг

Төмөр замын мал амьтны гарам дээрх амьтдыг бүртгэн зүтгүүрт мэдээлэх төхөөрөмж /WildSense TrackMonitor/ систем нь доорх гурван хэсгээс бүрдэл болно.
“www.acas.incon.mn” Мэдээлэл цуглуулах, хадгалах, боловсруулж статистик үзүүлэлт гаргах веб сервер /Log бүртгэл/ /AWS server/
“Crosssing ramp device” Үүрэн холбооны интернэт сүлжээ ашиглан серверт өгөгдөг дамжуулах мөн Lora утасгүй мэдээлэл дамжуулах сүлжээ ашиглан зүтгүүрт мэдээлэл дамжуулах, мал амьтан мэдрэх бүртгэх үргээх зориулалттай гармын хэсэгт байрлах төхөөрөмж юм. /Нарны эрчим хүчээр ажиллана./
“Locomotive Device” Гармын мэдээллийг хүлээн авч гарам чөлөөтэй, гармын бүсэд мал амьтан илэрсэн, гармын ойролцоо мал амьтан байгаа эсэх талаар мэдээлэх зүтгүүрт байрлах төхөөрөмж /зүтгүүр асах үед тэжээл авна. Индикатор speaker GPS-ээр тоноглогдсон/
Төмөр замын мал амьтны гарам дээрх амьтдыг бүртгэн зүтгүүрт мэдээлэх төхөөрөмж /WildSense TrackMonitor/-ийн блок схемийг доорх зурагт харууллаа.

Сервер болон хяналтын програм (https://acas.incon.mn)
Сервер хэсэг нь дата болон express серверээс бүрдэл болно. Дата сервер нь өгөгдөлийг шууд хадгалах архивлах үндсэн үүрэгтэй бол express сервер нь веб интерфейсд зориулагдсан AWS amazon дээр төвлөрсөн байна.

• Камернаас ирсэн өгөгдлийг боловсруулж дата бааз руу хадгална.
• Төхөөрөмжүүдийн төлөв болон хэмжилтийн утгуудыг бодит хугацааны интервалд харуулна.
• Бүртгэгдсэн өгөгдлүүдийг бусад төхөөрөмжид дамжуулах “export” хийх
• Камерны дүрсийг бодит хугацаанд харж болно

Ажиллагааны зарчим
Системийн зохион байгуулалт нь Crosssing ramp device, Locomotive Device, төвлөрсөн сервер ба апп програмыг нэгтгэж, хүчирхэг, хоорондоо харилцан уялдаатай төмөр замын мал амьтны гармын хяналтын автомат системийг бий болгох явдал юм.

Хээрийн байгууламжийн бүтэц

Гарам дээр байрлах иж бүрдэл (Crossing device)
1. Камер
2. Суурилуулах шон
3. Чанга яригч /speaker/
4. Удирдлагын хайрцаг / тоног төхөөрөмж суурилах IP65 хайрцаг RF module, microcontroller, indicator, relay, convertor, power module зэргийг багтаана/
5. Мал амьтан үргээгч /Siren Speaker, Ultrasonic/
6. Нарны хавтан
7. Зай хураагуур

Интерфейсийн тайлбар
WEB нь хэрэглэгч хувийн мэдээлэл ба нууц үг хийж нэвтэрэх ба амжилттай нэвтэрч орсны дараа нийт ашиглаж байгаа төхөөрөмжүүдийн жагсаалт харагдах ба идэвхтэй болон идэвхгүй байгаа зэрэг мөн бүх мэдрүүрүүдийн хамгийн сүүлийн утга харагдана.

Ашиглалтын заавар
Суурилуулалт
Системийн туршилтын үйл ажиллагааг ТТ-ГС чиглэлийн төмөр замын төслийн зам дээр туршилт хийж хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэв.
ТТ-ГС чиглэлийн төмөр замд нийт 10 ширхэг мал амьтны гарам байрлана. Гарам бүрийн техникийн шаардлага, хэмжээ нэг байна. Үхэр, хонь, адуу, тэмээ гэх мэт том зэрлэг амьтад байнга дайран өнгөрдөг. Төмөр замын шугам болон ГТХАБ-н эрсдэлийг бий болгож байна.

1. Камер
2. Суурилуулах шон
3. Чагна яригч /speaker/
4. Удирдлагын хайрцаг / тоног төхөөрөмж суурилах IP65 хайрцаг RF module, microcontroller, indicator, relay, convertor, power module зэргийг багтаана/
5. Мал амьтан үргээгч /Siren Speaker, Ultrasonic/
6. Нарны хавтан
7. Зай хураагуур

Удирдлагын хайрцаг, чагна яригч, камер, мал амьтан үргээгч зэргийг шон дээр суурилуулах ба захын зам төмрөөс 3-4 метр зайнд замын овор хангаж 0.6х0.6х1м хэмжээтэй нүхэнд суулах ба баттерейг мөн адил газарт дулаалж булна. Нарны хавтанг овор хэмжээнээс нь хамаарч шон дээр эсвэл тусад нь тороор тусгаарлан хашаалж суурилуулна.


 

Электроникийн инженер Э.Цэдэвсүрэн  

ИНКОН ХХК