БОДЬ ГРУППИЙН УДИРДАХ АЖИЛТНУУД 2023 ОНЫ ОЛОЛТ, СУРГАМЖАА ХЭЛЭЛЦЛЭЭ

Бодь группийн охин болон хараат нийт 12 компанийн 75 удирдах түвшний ажилтнуудыг хамруулсан “Бодит манлайлал” удирдах ажилтны зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү зөвлөгөөн нь манлайлах, багаар ажиллах, багийг удирдах ур чадваруудыг хөгжүүлэх зорилготойгоор жил бүр тогтмол зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд оролцсон удирдах түвшний ажилтнууд 2023 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ…

HARVARD MANAGEMENTOR ХӨТӨЛБӨРИЙГ 41 АЖИЛТАН АМЖИЛТТАЙ ТӨГСЛӨӨ

Бодь Групп удирдах ажилтнуудынхаа мэдлэг, ур чадвар манлайллын чадамжийг хөгжүүлэх зорилгоор дэлхийд тэргүүлэгч Харвард Бизнесийн сургуулийн “HARVARD MANAGEMENTOR” цогц сургалт хөгжлийн шалгарсан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү хөтөлбөр нь гүйцэтгэлд суурилсан манлайллын гол чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэсэн бөгөөд Өөрийгөө удирдах, Бусдыг удирдах, Бизнесээ удирдах гэсэн үндсэн 3 бүлгийн нийт 41 модуль сургалтаас…

Эх нялхаст цэвэр агаар бэлэглэлээ

Бодь Групп (Бодь Интернэшнл) нийгмийн хариуцлагын хүрээнд “Эх нялхаст цэвэр агаар бэлэглэе”-2 төслийн санаачилгыг дэмжиж санхүүжилтийг шийдвэрлэн ажиллалаа. Монголын бяцхан үрс, ээжүүд, эмнэлгийн ажиллагсдыг нийслэлийн агаарын бохирдол, утаа, хорт хийн нэгдлүүдээс үүдэлтэй агаарын бохирдлоос хамгаалах зорилготой уг төслийн хүрээнд ЭХЭМҮТ-ийн агаар сэлгэлт нэн шаардлагатай Нярайн эмгэг судлалын 8 тасгийн 43…