Зам хэмжигч Декарт ба Сэв шалгагч ВД-УМТ-2 вагонуудыг ашиглалтанд оруулав

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд ОХУ-ын “Фирма ТВЕМА” компанид үйлдвэрлэсэн Зам оношилгооны вагон-лаборатори Декарт болон Зам төмрийн оношилгооны ВД-УМТ-2 вагонуудыг ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК нь захиалагч “Тавантолгой төмөр зам” ХХК-д бүрэн хүлээлгэн өглөө. Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий хэмжилт, оношилгооны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон энэхүү “УХААЛАГ” вагонуудыг…

Бодь группийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжих “Эх нялхаст цэвэр агаар бэлэглэе-2” төсөл 2023.06.01-нээс эхэлнэ

Бодь групп нь 2023 онд тохиож буй 30 жилийн ойн хүрээндээ нийгмийн хариуцлагын 7 төсөл хөтөлбөрийг санаачлан болон дэмжин ажиллаж байна. Эдгээр төсөл хөтөлбөрүүдийн нэг нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярайн эмгэг судлалын тасгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зорилготой “Эх нялхаст цэвэр агаар бэлэглэе-2” төсөл юм. Энэхүү…

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа

Монгол Улсын анхны 1 дүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын, жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км (дэлгэмэл уртаар 324.5 км урттай) төмөр зам болон Ачилтын тойрог замыг 2023 оны 05-р сарын 30-ны өдөр байнгын ашиглалтад хүлээн авлаа. Монгол Улсын ард иргэд, эдийн засаг, нийгмийн хөгжилд…

ТОП 100 ААН шалгаруулалтад “Бодь Интернэшнл” ХХК 17-рт эрэмблэгдлээ

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр эрэмбэлдэг ТОП 100 жагсаалтад бид энэ жил 17-р байрт бичигдлээ. ТОП 100 ААН-ийг шалгаруулахдаа Бизнесийн байгууллагын тухайн жилийн улсын төсөвт оруулсан татвар, борлуулалтын орлого, ажилтны тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтэд тулгуурлан тодруулдаг ба өнгөрсөн онд 25-р байрт…

Бодь Групп “100 Зуун Мод” төслийн хүрээнд Хүүхдийн паркд 570ш мод тарилаа

Бодь группийн 30 жилийн ойг тохиолдуулан “100 ЗУУН МОД” төслийн хүрээнд Мод тарих өдөрлөгийг 2023.05.13-ны өдөр Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Бодь группийн охин болон хараат нийт 8 компанийн хамт олон гэр бүлийнхээ хамтаар оролцож 6, 10 настай Шинэс, гацуур, голт бор, буйлс зэрэг 570ш мод…

“Бодь Интернэшнл” ХХК “Дэлхийн Усны Өдөр”-ийг тэмдэглэж “Монгол орны ундны усны чанарын асуудал” сэдэвт сургалт явууллаа

2023.03.22-ний “Дэлхийн Усны Өдөр”-ийг тохиолдуулан Бодь Интернэшнл ХХК, МУИС-ийн Химийн тэнхимийн профессор О.Болормааг Судалгаа Хөгжүүлэлтийн “R&D” төвдөө урьж ажилтнууддаа зориулан усны чанар, усны нөөцийн одоогийн байдал, савласан ус, шүүлтүүртэй усны чанарын анализийг туршилттайгаар хийж үзүүллээ. Туршилтыг хийхдээ pH, Исэлдэн ангижрах потенциал, Ууссан хүчилтөрөгч, Цахилгаан дамжуулах чанар, Усанд ууссан жижиг хэсэг,…

“Бодь Интернэшнл” компанийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа Австралийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын ТУЗ-ийн гишүүнээр сонгогдлоо

Монгол Улс дахь Австралийн Худалдаа аж үйлдвэрийн танхимын ээлжит чуулган 2023.03.30-ний өдөр амжилттай боллоо. Чуулганы үеэр Austcham Mongolia 2022 оны ажлын үр дүнгээ тайлагнаж, 2023 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар танилцуулсан юм. Мөн чуулганаар тус Танхимын одоогийн Гүйцэтгэх хороо ирэх хоёр жилийн хугацаанд Удирдах Зөвлөлд ажиллах Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох…

Монгол Нүүрс Ассоциаци, R&D төв хамтран “Нүүрс 2022” хэлэлцүүлгийг зохион байгууллаа

“Бодь Интернэшнл” компанийн дэргэдэх судалгаа, хөгжүүлэлтийн R&D төв “Монгол нүүрс ассоциаци”-тай хамтран “Нүүрс 2022” сэдэвт арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Монголын нүүрсний ассоциацийн гишүүн байгууллагууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл, сонирхон ирсэн нийт 30 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгийн нээн “Монгол нүүрс ассоциаци”-ын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал үг хэлэв. Тус хэлэлцүүлэгт…

“ЕвроТанхим Эдийн засгийн төлөв 2023” арга хэмжээ боллоо

Бодь Интернэшнл ХХК-ийн Платинум спонсороор оролцож буй “ЕвроТанхим Эдийн засгийн төлөв 2023” арга хэмжээ 1-р сарын 31-нд амжилттай зохион байгуулагдлаа. Энэ арга хэмжээ нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалдаа Олон улсын байгууллагууд, холбогдох агентлаг, газрууд, салбарын мэргэжилтнүүдийн судалгаа, шинжилгээнд үндэслэн дүгнэлт хийж, цаашдын чиг хандлагаа тодорхойлж, 2023 онд хийх ажлаа…

“Бодь интернэшнл” компани Байгаль орчны өдөрлөг зохион байгууллаа

Дэлхийн дулаарлын эсрэг өдрийг тохиолдуулан “Бодь Интернэшнл” компани Байгаль орчны өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр “Уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицохуй” сэдвийн хүрээнд чөлөөт хэлэлцүүлгийг хийсэн юм. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид “Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал, шийдвэрлэх боломж”-ийн талаар ярилцлаа. Түүнчлэн тус арга хэмжээнд олон улсын залуучуудын байгууллага YMCA болон Sandvik группийн…

Судалгаа Хөгжүүлэлтийн R&D төв Байгаль Орчны Судалгаа, Шинжилгээний Төвтэй хамтарч ажиллана

Сүүлийн жилүүдэд аливаа төсөл амжилттай хэрэгжих томоохон үзүүлэлтийн нэг нь Байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэсэн байдал, арга зам болоод байна. Бодь Интернэшнл ХХК-ийн тухайд төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхдээ байгаль орчинд учруулж болох сөрөг нөлөөллийг бууруулахад онцгой анхаарч холбогдох мэргэжилтнүүд болон нутгийн иргэдийн зөвлөгөөг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж ажилладаг. Иймд 2023 оноос…

Бодь Интернэшнл ХХК-ийн инженерүүд нүүрс бутлагч төхөөрөмжийн туршилт тохируулгыг Австрали Улсад хийлээ

Бодь Интернэшнл ХХК нь “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төслийг 2022 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Дэвшилтэт техник технологид суурилсан энэхүү логистикийн төв нь жилд 20 сая/тонн Тавантолгойн ил уурхайн түүхий нүүрсийг бутлан вагон тээвэрт ачих хүчин чадалтай байна. Бутлуур хэсгийн тоног төхөөрөмж нь Ялтаст тэжээгүүр болон Шүдэт бутлуураас бүрдэх ба…

Бодь группийн эрхэм харилцагч танд шинэ жилийн мэнд хүргэе!

БОДЬ ГРУППИЙН ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНАА Бодь групп энэ онд улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг нээж, 2022 оныг томоохон бүтээн байгуулалт, ололт амжилтаар үдэж байна. Монгол инженерүүдийн хүч хөдөлмөр, ур ухаан, техникийн шийдэл шингэсэн I-р зэрэглэлийн, хүнд даацын, жилд 30~50 сая…

“Австралийн Үндэсний их сургуулийн 75 жилийн ой-75 хот” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа

Австралийн үндэсний их сургуулийн 75 жилийн ой 2021 онд тохиосон бөгөөд 2022 онд “АҮИС-ын 75 жилийн ой-75 хот” арга хэмжээг Дэлхийн өнцөг булан бүрд байгаа төгсөгчдөө хамруулан зохион байгуулж байна. Тус арга хэмжээний “отгон” буюу 75 дахь хот болж “75 хот: Улаанбаатар” арга хэмжээг тус сургуулийг төгсөгч Р.Алтангэрэл, Н.Золжаргал, Б.Долгормаа…

Австралийн Худалдааны Танхим, R&D төв хамтран “Аж үйлдвэржилтийн инновац” хэлэлцүүлгийг зохион байгууллаа

“Бодь Интернэшнл” компанийн дэргэдэх судалгаа, хөгжүүлэлтийн R&D төв Австралийн Худалдааны Танхимтай хамтран “Аж үйлдвэржилтийн инновац” сэдэвт вебинар & дугуй ширээний ярилцлага хосолсон арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Австралийн Худалдааны Танхимийн 20 гаруй гишүүн оролцож аж үйлдвэржилт, технологийн салбарын ирээдүйн хөгжлийн тухай хэлэлцүүлгийг өрнүүллээ. Тус хэлэлцүүлгийн үеэр дараах…

Бодийн ажилтан бүрт зориулсан номын сан үүдээ нээлээ

“Бодь Интернэшнл” компанийн дэргэдэх “R&D” төмөр замын судалгаа хөгжүүлэлтийн төв нь чөлөөт сонголттой номын сангаа нээж компанийн бүх ажилтанд нээлттэй үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү номын санг орчин үеийн шаардлагад нийцсэн мэдээлэл хангамжийн төв байлгах зорилгоор бүх ном товхимолуудыг нь бүртгэлжүүлэн төрөлжсөн мэдээллийн сан бүхий электрон каталог үүсгэжээ. Ингэснээр Lib4U…

НҮҮРСНИЙ ЧАНАР ТОДОРХОЙЛОХ ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Бодь групп нь дэлхийн стандарт, инноваци, дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, салбартаа үргэлж шинэлэг, шинийг санаачлагч байх нэн тэргүүний зорилт тавин ажиллаж байна.  Энэхүү зорилтынхоо хүрээнд энэ удаад нүүрсний чанар шалгалтын шинэлэг арга технологиудыг эрэлхийлэн тус чиглэлээр олон улсад туршлагатай мэргэжлийн байгууллагуудын технологи, туршлага, арга барилуудыг судалж байна. Тухайлбал…

Т.БАТ-АМГАЛАН: Нэгдсэн удирдлагын төвөөс бүх зөрлөгүүдийг удирдах бүрэн боломжтой

Бодь Интернэшнл ХХК-ийн дохиолол холбоо, эрчим хүч хариуцсан хэлтсийн захирал Т.Бат-Амгалан: Дохиолол холбооны системд хажуугийн илрүүлэх систем суурилуулснаар гүүшин халалт болон хос дугуйн өнхрөх гадаргуун гэмтлийг мэдэрч, хос дугуйн геометр хэмжээг тодорхойлохоос гадна хөдлөх бүрэлдэхүүнээс унжсан эд ангийг илрүүлэх боломжтойhttps://www.youtube.com/watch?v=eR1V7aDphwM

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫГ ХУГАЦААНД НЬ НЭЭЖ, ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

“Бодь Интернэшнл” компани болон түүний охин компаниуд болох Инкон ХХК, Бодь Пропертийз ХХК-иуд Монголын анхны 1-р зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын, жилд 50 сая тонн хүртлэх ачаа тээвэрлэх хүчин чадалтай төмөр замыг бүтээн байгууллаа. Монгол инженерүүдийн хүчээр бүтээн босгосон 233.6 километр үргэлжлэх гол замтай уг төмөр замыг ашиглалтад хүлээн авах ёслол…

“БОДЬ ПРОПЕРТИЙЗ” ХХК “ШИЛДЭГ БАРИЛГА”-ЫН ЭЗЭН БОЛЛОО

Орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 96 жилийн ой тохиож шилдэг аж ахуй нэгж болон шилдэг барилгыг тодрууллаа. Барилга хот байгуулалтын яам , барилгын хөгжлийн төв, Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимаас “Шилдэг барилга” шалгаруулах үйл ажиллагааг 18 дахь жилдээ зохиосон юм. Үүнд “Бодь Пропертийз ХХК” Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор…

БОДЬ ГРУПП ТӨМӨР ЗАМЧДЫН БАЯРЫГ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙГААР УГТЛАА

Төмөр Замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 84 жилийн ой, төмөр замчдын мэргэжлийн баяр наймдугаар сарын 05-ний өдөр тохиож, уг баярыг энэ жил Монгол Улс томоохон бүтээн байгуулалт, ололт амжилтаар угтаж байна. Энэ нь “Бодь Интернэшнл” компанийн 2 жил гаруй хугацаанд хэрэгжүүлж буй Монголчууд өөрсдийн гараар барьж, бүтээн байгуулсан 1-р зэрэглэлийн,…

ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН СУДАЛГАА, ХӨГЖҮҮЛЭЛТИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАХ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

2022 оны 08-р сарын 05-ний өдөр “Бодь Интернэшнл” ХХК-ийн “R&D Center” буюу Судалгаа, Хөгжүүлэлтийн төв Монгол Улсын Их Сургууль болон “Говь Инфрастракчер Партнерс”, Хятадын “Beijing Consen Traffic Technology” компаниудтай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. R&D төв нь орчин үеийн технологид суурилсан төмөр зам, бизнес, менежментийн салбарын олон талт хөгжилд түшиглэсэн…

БОДЬ ИНТЕРНЭШНЛ ХХК-ИЙН ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛИЙГ RAILWAY GAZETTE СЭТГҮҮЛ ОНЦОЛЛОО

Бодь Интернэшнл ХХК-ийн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг Дэлхийн төмөр замын салбарын хамгийн нэр хүндтэй Railway Gazette International сэтгүүл онцоллоо. ТТ-ГС чиглэлийн төмөр замын төслийн тухай өгүүллэг тус сэтгүүлийн 2022 оны 06-р сарын дугаарт “Говийн нүүрсний экспорт төмөр замын тээвэрт шилжихээр зэхэж байна” гарчигтай…

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөлтэй танилцаж, мөн Өмнөговь аймаг, Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2021-2025 онд хэрэгжүүлэх “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөнд тусгагдсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг 2022 оны долдугаар сард ашиглалтад оруулахаар…

“100 МОД – 100 ШИЙДЭЛ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Бодь Групп нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд урт хугацаанд үргэлжлэх өргөн цар хүрээтэй “100 мод – 100 шийдэл” төслийг 2022 оны 5 дугаар сараас эхлүүллээ. Энэхүү төсөл нь нийгмийн хариуцлагын хүрээнд бодийн ажилтан, байгаль орчин, нийгэм, боловсрол гэх мэт бүхий л салбар нэгж рүү төрөлжин орж хувь нэмрээ оруулан үйл ажиллагаа…

БОДЬ ИНТЕРНЭШНЛ ХХК “ТОП-100” АЖ АХУЙН НЭГЖИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА

Дэлхий нийтээр 2021 онд COVID-19 цар тахлын нөлөөлөл бизнес, эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарт тааварлашгүй сорилт, багагүй бэрхшээлийг авчирсан жил байлаа. Манай хамт олны хувьд энэ сорилтыг амжилттай даван гарч хамтдаа хичээн ажилласан билээ. Улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг таван үзүүлэлтээр үнэлэн шалгаруулдаг “Топ-100” аж ахуйн нэгжийн…

ТӨСЛИЙН ТАЛБАЙТАЙ ТАНИЛЦАХ “BODI FAMILY” АЯЛАЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Бодь интернэшнл” ХХК-ийн баг хамт олон Улаанбаатар хотын оффис болон Өмнөговь аймгийн кемпгэсэн хоёр байршилд хуваагдан ажилладаг. Тэд хоёр жил гаруй хугацаанд нэг зорилго, бодит амжилтын төлөө нэгдэж, багийн гишүүн бүр “Тавантолгой-Гашуунсухайт” төмөр замын цогцолбор төслийн ажилд гар бие оролцон их бүтээн байгуулалтыг цогцлоож байна. Улаанбаатар хотын оффист ажилладаг ажилтан…