Бодь Интернэшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн онцлог болон төслийг гүйцэтгэх явцад гарсан шалгууруудыг хэрхэн даван туулсан талаараа хуваалцлаа. https://www.youtube.com/watch?v=ZtJPCFnQeio&t=483s
Б.ЭРДЭНЭБАЯР: Оновчтой бүтэц, зохион байгуулалт, төлөвлөлтийн үр дүнд төслийг хугацаанд нь дуусгалаа
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 233 км үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон хоёр өртөө, зургаан зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэх бөгөөд анхны хүнд даацын, нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригдсан.