Нийгмийн хариуцлага

ТЭТГЭВРИЙН УУГАН САН

Тэтгэврийн Ууган Сан нь цэвэр нийгмийн шаардлага, ажил олгогч болон ажилтнуудын санаачилгаар анх үүсгэн байгуулагдсан. Сангийн үндсэн зорилго нь улсын тэтгэврийн тогтолцооны дутагдлыг нөхөх, иргэдийн ирээдүйн санхүүгийн баталгааг хангах хангалттай тэтгэврийн орлогыг бий болгох, ажил олгогч байгууллагын ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, тухайн байгууллагадаа урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах хөшүүрэг бий болгох зорилгоор үүсгэн байгуулагдсан.

Энэхүү сангийн үйл ажиллагааг Бодь Групп 2010 оны 07 сарын 2-ны өдөр анх эхлүүлж бодит ажил хэрэг болгож чадсан. Өнөөдрийн байдлаар Тэтгэврийн ууган сан 1300 гаруй гишүүд, 10 гаруй гишүүн байгууллагуудтай хамтран ажиллаж тэдгээрийн ажилтнуудад тэтгэврийн нэмэлт хуримтлалыг бий болгон амжилттай үйл ажиллагаагаа  явуулж байна.

Хувийн тэтгэврийн сан нь ажилтнуудад ажил олгогчийнх нь дэмжлэгтэйгээр улсын тэтгэврээс гадна нэмэлт тэтгэврийн хуримтлал бий болгох гол зорилготой. Ажилтан сар бүр хувийн тэтгэврийн сандаа цалингаасаа тогтмол хэмжээний хуримтлал хийх ба  ажил олгогч яг түүнтэй тэнцүү хэмжээний мөнгийг ажилтны хувийн тэтгэврийн санд нэмж оруулах зарчмаар ажилладаг. Тухайн ажилтны тэтгэврийн хуримтлал ажил олгогчоос оруулсантай нэмэгдэж  тогтмол 2 дахин өсч байдаг.

СҮРЬЕЭГИЙН ТАСГИЙНХАНД ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭВ

Нийгэмд сүрьеэ гэх өвчинтэй тэмцэж байгаа хүүхдүүдийг гадуурхах явдал чамгүй ажиглагддаг. Мөн тусламжийн гараа сунгах хүсэлтэй хүмүүс ч тэр болгон байдаггүй. Тэгвэл “Бодь интернэшнл” ХХК хүүхдүүдэд сэтгэлээсээ туслахыг хүссэн. Компанийн зүгээс эдгээр хүүхдүүдэд эх үрсийн баярын бэлэг болгож гарын бэлэг гардуулсан. Компани мөнгөн туслалцаа үзүүлж, тоглоом, зурагт, тоглоомын өрөөгөөр хангаж өглөө.

Сүрьеэгийн тасагт эмчлүүлж байгаа хүүхдүүд зурсан зургаа бидэнд  дурсгав.

Тасгийн эмч П.Нямцэцэгт дурсамж гардуулж байна.

ӨВЛИЙН ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙН ТӨСӨЛ

Бодь Интернэшнл ХХК нь Грийн сити гарден ХХК-тай хамтран Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэгт “Өвлийн хүлэмжийн аж ахуйн төсөл”-ийн бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлсэн.

Энэхүү төслийн хүрээнд Голланд улсын технологиор 3000 м2 талбай бүхий “Мөнх зун” нэртэй хүлэмж барьж, ашиглалтад оруулсан. Тус хүлэмжид улаан лооль, өргөст хэмх тариалж, 4 сарын дотор гэхэд 30.2 тонн ургац хураан авсан байдаг. Ингэснээр нийслэл хотын иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангаж, шинэ төрлийн нарийн ногоог жилийн дөрвөн улирал нийлүүлэх боломж бүрдсэн юм.

Нийгэмд сүрьеэ гэх өвчинтэй тэмцэж байгаа хүүхдүүдийг гадуурхах явдал чамгүй ажиглагддаг. Мөн тусламжийн гараа сунгах хүсэлтэй хүмүүс ч тэр болгон байдаггүй. Тэгвэл “Бодь интернэшнл” ХХК хүүхдүүдэд сэтгэлээсээ туслахыг хүссэн. Компанийн зүгээс эдгээр хүүхдүүдэд эх үрсийн баярын бэлэг болгож гарын бэлэг гардуулсан. Компани мөнгөн туслалцаа үзүүлж, тоглоом, зурагт, тоглоомын өрөөгөөр хангаж өглөө.