Спорт

Нийгмийн хариуцлага

ТАМИРЧДЫГ ОЛИМПД ХӨТЛӨХ НЬ

Хөнгөн атлетикийн Гавьяат тамирчин Б.Сэр-Одыг хүлээн авч, олон нийтэд мэдээлэн таниулж, тамирчинд шагнал гардуулах арга хэмжээг зохион байгуулж байсан.

Англи улсын Лондон хотод болсон зуны олимпын ХХХ их наадамд тамирчин С.Сэр-Од Бодь группийн ивээн тэтгэлэгтэйгээр оролцож дэлхийд шигшигдсэн шилдэг 105 тамирчин оролцсоноос 42.2 км замыг 2:20:10 цагт туулан 51 дүгээр байрт шалгарч байв.

ТАМИРЧДЫГ ДЭМЖИХ НЬ

Монголын Дугуйн Холбооны шигшээ баг, “Хүч” Спорт Хорооны тамирчин ОУХМ Т.Энхжаргал нь 2013 оны гуравдугаар сард Энэтхэг улсын Дели хотноо зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож аваргын Алтан медаль хүртэж, Монголын дугуйн спортын түүхэнд шинэ хуудас нээсэн билээ.

“Бодь Интернэшнл” ХХК нь нийгмийн хариуцлагатай, спортыг хөгжүүлэх үйлсэд тогтмол, бодитой хувь нэмрээ оруулж ирсэн бөгөөд ОУХМ Т.Энхжаргалд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож улс эх орныхоо нэрийг өндөрт өргөж спортын дахин шинэ хуудас нээхийг хүсэн ерөөж дэмжлэг үзүүлсэн. 

МОНГОЛ ОРНЫГ ТОЙРОН 10’000 КМ ЗАМЫГ ТУУЛСАН ТУСГАЙ АЯЛАЛ

Англи улсын Лондон хотод болсон зуны олимпын ХХХ их наадам, Монгол улсад спорт аялал үүсч хөгжсөний 51 жилийн ойг угтаж дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй эмэгтэй тамирчдаас бүрдсэн ENUD-4 баг Монгол орныг тойрон 10’000 км замыг ердийн хөсөг, автомашин, явганаар туулах тусгай аяллын Ерөнхий ивээн тэтгэгчээр Бодь Интернэшнл ХХК  ажиллаж энэхүү явган аяллыг дэмжин ажилласан. Эх орон байгаль дэлхийгээ хайрлах үзлийг залуус хүүхдүүдэд олгох зорилго бүхий нийгмийн хариуцлагатай үйл ажиллагааны нэг томоохон арга хэмжээ болсон. Энэхүү арга хэмжээг мөн олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр таниулан сурталчилсан юм.