Өмнөговь аймаг, Баян-Овоо сумын Могойт багт үхсэн мал амьтны сэг зэм устгах, халдваргүйжүүлэх ажлыг зохион байгууллаа.
Энэ ажлыг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын MNS 6406:2015 стандартыг мөрдлөгө болгон Баян-Овоо сумын байгаль хамгаалагч, Могойт багийн дарга нартай хамтран дэмжлэг үзүүлж ажилласан юм.
Тодруулбал, тухайн ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай албан тоотыг “Бодь Интернэшнл” ХХК-д ирүүлсний дагуу “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн шинэ төмөр замын ПК73+000 ойролцоо 4х6 м харьцаатай 9 м гүн, ПК106+000 ойролцоо 2х3 м харьцаатай 2м гүн малын сэг зэм устгах цэгийг байгуулж, малын сэг зэмийг устгах ажлыг гүйцэтгэлээ.