Бодь Групп, түүний охин компаниудын ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах таван төрөлт тэмцээнийг “BODI GAMES – 2022” нэр дор 02-дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хамт олны эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, спортын ур чадварыг дээшлүүлэх, шинэ залуу шилдэг тамирчдыг нээн илрүүлэх, чөлөөт цагаараа хамт олноороо спортоор амьсгалан алжаалаа тайлж, ажлын эрч хүчийг нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээн нь Бодь группийн толгой компани  “Бодь интернэшнл” ХХК түүний охин компаниуд болох “Инкон” ХХК, “Бодь пропертийз” ХХК, “Өндөр улаан травел” ХХК, “Цэцэнс майнинг энд энержи” ХХК гэсэн таван компани дунд “STRONGER TOGETHER” уриатайгаар зохион байгуулагдсан юм. Тэмцээний сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Инкон ХХК, эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Өндөр Улаан Трэвел ХХК, гар бөмбөгийн эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Инкон ХХК, эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Бодь Интернэшнл ХХК хүртсэн бол ширээний теннис эрэгтэй төрөлд тэргүүн байрыг Өндөр Улаан Трэвел ХХК, эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Инкон ХХК, даам, шатрын төрөлд тэргүүн байрыг Бодь Интернэшнл ХХК-ийн тамирчид эзэлж энгэрээ мялаалаа. Ийнхүү Бодь Группийн аваргын шилжин явах цомын эзнээр Бодь Интернэшнл ХХК шалгарсан юм. Тэмцээний “Шилдэг эрэгтэй сагсан бөмбөгийн тоглогч”-оор Инкон ХХК-ийн тамирчин Ч.Бямбасүрэн, “Шилдэг эмэгтэй сагсан бөмбөгийн тоглогч”-оор Өндөр Улаан Трэвел ХХК-ийн П.Батхүү нар, “Шилдэг эрэгтэй гар бөмбөгийн тоглогч”-оор Инкон ХХК-ийн тамирчин С.Буд, “Шилдэг эмэгтэй сагсан бөмбөгийн тоглогч”-оор Б.Батчимэг нар шалгарлаа.