“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан “Бодь интернэшнл” ХХК-ийн хамт олон иж бүрэн усалгааны систем бүхий 5000 ширхэг модыг Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг Гэгээн нуурын дэргэдэх 1.5 га газарт 2022 оны 05-р сарын 13-ны өдөр тарилаа.

Тус газарт 5000 ширхэг модыг хашиж хамгаалан тогтмол усалгаа, арчилгааг бороожуулагч болон дуслын усалгааны арга зүйгээр ээлжийн хоёр сахиулын туслалцаатайгаар тордон ургуулах юм.

Цаашид энэхүү ажлыг цогц төсөл болгон өргөжүүлж, жил бүр тоог нь 5000 ширхгээр нэмэгдүүлэх замаар нуурыг тойрсон цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод үржүүлгийн газар бий болгох зорилтыг компанийн удирдлагуудын зүгээс тавьлаа.

Гэгээн нуурын орчимд мод тарьсны онцлог нь нуур дагасан, усандаа ойр гэдэг утгаар усалгааны системийг шийдэх боломжийг бий болгож гол нуур даган ургадаг бургас түүнийг дагалдах хайлаас, агч, улиас, гацуур зэрэг модыг цаг уурын онцлогт тааруулан тарих нөхцөлийг бүрдүүлж байна.

“Модгүй газрыг моджуулж болдог” гэдгийг бодитоор харуулах зорилготой нуурыг түшиглэсэн энэ ажилд “Бодь Интернэшнл” ХХК болон түүний охин компани “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэй удирдлага болон ажилтнуудын баг оролцлоо.