Дэлхий нийтээр 2021 онд COVID-19 цар тахлын нөлөөлөл бизнес, эдийн засаг, үйлдвэрлэлийн салбарт тааварлашгүй сорилт, багагүй бэрхшээлийг авчирсан жил байлаа. Манай хамт олны хувьд энэ сорилтыг амжилттай даван гарч хамтдаа хичээн ажилласан билээ. Улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг таван үзүүлэлтээр үнэлэн шалгаруулдаг “Топ-100” аж ахуйн нэгжийн үзүүлэлтэд манай компани 25-р байранд жагссан бол охин компани болох Инкон ХХК 98-р байранд жагссан байна. Энэхүү амжилтыг хамтдаа бүтээлцсэн нийт хамт олон болон харилцагчиддаа баярлалаа.