Түүхэн замнал

Бодит амжилтын төлөө

1993 - Бодь Интернэшнл ХХК

Бодь Интернэшнл ХХК нь 1993 оны 6 сарын 20-нд үүсгэн байгуулагдав.

1995 - Голомт банк

Хувийн арилжааны Голомт банк, анхны лизингийн үйлчилгээний Монгол Лизинг компаниудыг байгуулав.

1996 - Бодь Даатгал

Даатгалын салбарт хувийн секторын анхдагч Бодь Даатгал компани байгуулагдав.

1997 - Бодь Компьютер ХХК, Бодь Автомотив ХХК, Бодь Пропертийз ХХК

Мэдээлэл харилцаа, технологийн зах зээл рvv орж мэдээллийн технологи, компьютерийн худалдаа vйлчилгээний Бодь Компьютер ХХК vйл ажиллагаагаа эхлэв. Автомашины худалдаа, vйлчилгээний Бодь Автомотив ХХК байгуулагдаж, Монгол дахь Toyota, Isuzu, Skoda брэндийн албан ёсны дистрибьютер болов. Барилгын төсөл хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах Бодь Пропертийз ХХК байгуулагдав.

2001 - Эс-Би Логистикс ХХК, Сар Шинэ ХХК, MPC ХХК, Smartcard ХХК

Олон улсын ачаа тээврийн Эс-Би Логистикс ХХК, бичил санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж Сар Шинэ ХХК банк бус санхүүгийн байгууллагыг тус тус байгуулав. Компьютер худалдаа үйлчилгээний MPC ХХК, Электрон карт технологи болон пластик ухаалаг кард хэвлэлийн Smartcard ХХК байгуулав. Барилгын салбарын үйл ажиллагаагаа өргөжүүлж Монгол Хятадын хамтарсан Мон-Чи-Кон ХХК, барилгын салбарт ихээхэн туршлагатай, нэр хvнд бүхий Монгол-Оросын хамтарсан Инкон ХХК-иудад хөрөнгө оруулалт хийж хамтын ажиллагааг эхлүүлэв.

2003 - “Бодь цамхаг” ХХК , Мэйжикнэт ХХК

“Бодь цамхаг” хамгийн орчин үеийн дизайн шийдэл бүхий оффис барилга ашиглалтанд орж, “Бодь цамхаг” ХХК үл хөдлөх хөрөнгийн менежментийн компани үйл ажиллагаагаа эхлүүлэв. Мэдээлэл технологийн салбарт тэргvvлэгч, интернэтийн vйлчилгээ vзvvлэгч анхны компани болох Мэйжикнэт ХХК-д хөрөнгө оруулж хамтран эзэмших болов.

2005 - Бодь Электроникс ХХК

Мэдээлэл технологийн салбарт vйл ажиллагаагаа явуулж байсан Бодь Группын 3 охин компани менежментийн бодлогын дагуу нэгдэж Бодь Электроникс нэртэйгээр vйл ажиллагаагаа явуулж эхлэв.

2006 - Голомт хотхон

Голомт хотхон орон сууц болон үйчилгээний цогцолборыг бүрэн ашиглалтанд оруулав.

2007 - SIXT, Miele, Fujitsu Siemens, Хонка

Бодь Автомотив ХХК нь олон улсын машин түрээсийн брэнд SIXT, Бодь электроникс ХХК нь Германы цахилгаан бараа брэнд Miele, Fujitsu Siemens болон Хонка Лог Хоум ХХК нь Дэлхийн тэргүүлэх дүнзэн байшингийн үйлдвэрлэгч Финляндын Хонка брэндттэй тус тус хамтран үйл ажиллагаагаа өргөжүүлэв.

2009 - “Green City Garden” ХХК, “Халх буудайн цацал” ХХК

Улаанбаатар хотын иргэдийг эрүүл, чанартай хүнсний ногоогоор хангах зорилготой “Green City Garden” ХХК , Халх голын тариалангийн бүс нутагт эрчимжсэн, орчин үеийн газар тариаланг хөгжүүлэх зорилготой “Халх буудайн цацал” ХХК байгуулагдав.

2010 - Бодь автомотив ХХК

Бодь автомотив ХХК автомашин худалдаа, засвар үйлчилгээний иж бүрэн төв нээгдэж, Бодь Электроникс ХХК Apple брэндийн албан ёсны эрхээ авав. 100-ны бүтээн байгуулалт Оюу толгой төслийн дэд бүтцийн ажлуудад оролцож, гэрээ байгуулан ажиллаж эхлэв.

2013 - Red Rock

Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолбор Газарт Red Rock Resort төслийн эхлүүлж, 2015 онд үйл ажиллагаагаа эхлүүлэв.

2014 - Бүтцийн өөрчлөлт

Бүтцийн өөрчлөлтийг хийж, компаниудын менежментийн хувьчлалыг амжилттай хийв.

2015 - Цэцэнс Майнинг энд Энержир ХХК

Цэцэнс Майнинг энд Энержир ХХК-ийн хөрөнгө оруулалт хийж, уул уурхай, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулах суурийг тавив. Голомт Файнэншл Групп ХХК банк санхүү, даатгал, үнэт цаас, хөрөнгө оруулалтын санхүүгийн Групп компанийг байгуулав.

2019 - Тавантолгой – Гашуун Сухайт чиглэлийн төмөр

Тавантолгой – Гашуун Сухайт чиглэлийн төмөр замын төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарч, ажлаа эхлүүлэв.
Бидэнтэй холбогдох

Парк Плэйс Товер

Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 24, Парк Плэйс Товер 3-р давхар. Улаанбаатар хот

11-315144

Парк Плэйс Товер 3-р давхар