Бүтээн байгуулалтууд
Бодит амжилтын төлөө
“БОГДХАН ТӨМӨР ЗАМ” ТӨСӨЛ
“Богдхан төмөр зам” төсөл нь Рашаант өртөөнөөс Мааньт өртөө хүртэл 144.9км төмөр зам болон түүнийг дагалдах дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл юм.
Өөрөөр хэлбэл “Богдхан төмөр зам” нь Мааньт өртөөнөөс салбарлан Улаанбаатар хотын баруун урд талаар тойрч, Хөшигийн хөндийн Олон улсын онгоцны шинэ буудал орчмоор дайран, Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь Рашаант өртөөтэй холбогдоно.
Энэхүү төслийн хүрээнд Монгол улсад анх удаа онцгой төвөгшил бүхий төмөр замын туннель, эсткадан /том хэмжээний гүүр/ гүүрэн байгууламжийг бүтээн байгуулах юм.
“Богдхан төмөр зам” төсөл нь 2022 оны 07-р сараас эхэлж, 2026 оны 11-р сард дуусах урьдчилсан төлөвлөгөөтэй.

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ:
- Нийслэл дундуур дайран өнгөрөх галт тэрэгнээс ялгарах дуу чимээ, стресс, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх байдал эрс багасна,
- Хот доторх төмөр замын дөрвөн гарам дээр галт тэрэгний хөдөлгөөнөөс үүдэн авто замыг хоногт дунджаар 230 минут хаадаг байвал 84.8 хувиар буурна,
- Гармын хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг бууруулснаар жилд дунджаар 445 сая төгрөгийн авто тээврийн хэрэгслийн шатахууны үргүй зарцуулалтыг хэмнэнэ.
- Экспорт, импортын болон транзит тээврийн орлого төслийн хэрэгжилтийн 30 жилийн хугацаанд хамгийн багадаа 34.82 сая ам. Доллароос 64.95 сая ам. Доллар болж 2 дахин нэмэгдэн, гадаад худалдааны эргэлтийг эрчимжүүлэх чухал хүчин зүйл болно.
- Ашиглалтын явцад байнгын болон түүнийг дагалдаж орон нутагт нийт 1800 орчим ажлын байр шинээр бий болно.
- Трассын чиг дагуух хотын дүүрэг, суурин газрууд, сумдын суурьшмал хүн амын тоо 6 дахин нэмэгдэж, эдийн засгийн хөгжил богино хугацаанд эрчимжинэ.
- Хүн бүхэнд хүртээмжтэй, чанартай нийгмийн дэд бүтцийн цогц үйлчилгээг үзүүлэх боломжтой соёл, аялал жуулчлал, ногоон хөгжил бүхий суурьшлын бүс бий болж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулна.
- Төмөр зам, авто зам, агаарын замын огтлолцол бүхий логистикийн сүлжээ болон хөгжинө.
БОГДХАН ТӨМӨР ЗАМ ТӨСӨЛ НЬ 4-Н БАГЦ АЖЛААС БҮРДЭНЭ.
БАГЦ 1
Дээд бүтэц: 30,000тн зам төмөр, 514,000ш бетон дэр, 514,000 багц бэхэлгээ, 130ш суман шилжүүлэг
БАГЦ 2
БАГЦ 3
БАГЦ 4
• 35кВт-ын ЦДАШ,
• Нөөц дизель станц,
• 40ком гэрэлтүүлгийн цамхаг.
“Богдхан төмөр зам” төсөл нь түгжрэлийг бууруулахад, дэд бүтцийг дагасан дагуул суурьшлын бүс байгуулахад чиглэсэн. Богдхан төмөр зам төсөл хэрэгжиснээр авто зам хаах 71,260 мин буюу 1,188 цаг, 49 хоногийг хэмнэж, Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох авто замын түгжрэлийг бууруулах боломжтой байна. Улаанбаатар хотын гол замын дөрвөн хэсэгт төмөр зам, авто зам хоёр огтлолцдог бөгөөд эдгээр гарамд дунджаар хоногийн 230 минутыг галт тэрэгний хөдөлгөөнд зориулж, авто замыг хааж байгааг Богдхан төмөр замыг ашиглалтад оруулснаар энэ хугацааг 35 минут болгож буюу 84.8 хувиар бууруулах боломжтой байна.

