Бүтээн байгуулалтууд

Бодит амжилтын төлөө

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ

Уулзваргүй төмөр зам тавих технологийг Монгол инженерүүд эх орондоо нэвтрүүллээ. Ингэснээр Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн төмөр зам 25 мянган тонн даацтайгаас гадна галт тэрэг 100 км хурдтай явах боломжтой болов.

Монгол улсад анх удаа 1-р зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын, жилд 30-50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай 233.6 км урт төмөр замыг бүтээн байгууллаа.

Энэ бол дотоодын санхүүжилтээр үндэсний аж ахуйн нэгж, Монгол инженерүүдийн хүчээр бүтээн босгосон “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл” юм.

Төмөр замын бүтээн байгуулалтыг 2020 оны 3-р сард эхлүүлэн 2022 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж Захиалагчын хяналтыг хэрэгжүүлэхээр “Тавантолгой төмөр зам”, Ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” компаниуд сонгогдон ажиллаж төслийг товолсон хугацаандаа амжилттай хэрэгжүүллээ.

Тавантолгой Өртөөнөөс Гашуунсухайт боомт хүртэл 2800 тн ачаа ачсан анхны туршилтын тээврийг 2022.07.09-нд амжилттай хөдөлгөн, 2022.09.09-нд үндсэн тээвэрлэлтийг эхлүүлсэнээр тус төмөр замыг товолсон хугацаанд нь ашиглалтад оруулж Монгол Улсын Ерөнхийлөгч албан ёсоор нээв.

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН АЧ ХОЛБОГДОЛ:

ЦОГЦОЛБОР ТӨСӨЛ НЬ 6 БАГЦ АЖЛААС БҮРДЭЖ БАЙНА.

БАГЦ 1

ДЭЭД, ДООД БҮТЦИЙН АЖИЛ

Тус багц ажлын хүрээнд доод бүтцийн нийт 16 ш гүүр, 123 ш ус зайлуулах хоолой, 8 мал амьтны гарц, ТТ өртөөний салбар зам, ачилтын тойрог, үндсэн трасс, хил холболт, Гашуунсухайт өртөөний өргөсөлт, Зүтгүүр эргэх тойргийн газар шорооны ажил, Дээд бүтцийн 35 мян.тн зам төмөр угсралт, 598 мян.ш бетон дэр тараан байршуулах, 568 мян.багц бэхэлгээ, 99 ш суман шилжүүлэг, 8ш вагон замаас гаргагчийг суурилуулах, 20ш мухар тупекны вагон баригч суурилуулах болон бусад нэмэлт ажлууд хийгдэж байна.

БАГЦ 2

ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ СИСТЕМИЙН УГСРАЛТ, СУУРИЛУУЛАЛТ

Тус багц ажлын хүрээнд төмөр замыг дагасан 2 өртөө, 6 зөрлөгийн удирдлага хяналтын төв, дохиолол холбооны байгууламж, SCADA, ТЕТРА тоон радио систем, 13 цамхаг GPRS, GNSS галт тэрэгний байршил тогтоох систем, 460 км урт шилэн кабель суурилуулалтын ажлууд хийгдэнэ.

БАГЦ 3

БАРИЛГА БАЙГУУЛАМЖ

Тус багц ажлын хүрээнд төмөр замын дагуу 2 өртөө, 6 зөрлөгийн технологийн болон иргэний барилга, байгууламжууд, оффис, ажилчдын орон сууц, 1500 хүний түр сууц, агуулах гэх мэт ойролцоогоор 70,000м2 талбай бүхий барилга байгууламжийг барьж байгуулж, Захиалагчид хүлээлгэн өгөх юм. Технологийн барилгуудад өртөө зөрлөгүүдийн удирдлагын барилгууд, хөдлөх бүрэлдэхүүн засварын депо, зам засвар үйлчилгээний барилга, уурын зуухны байгууламж, вагоны үзлэг үйлчилгээний төв, Технологийн бохир ус цэвэршүүлэх байгууламж, түлш зэхэлтийн байгууламж, 6-н зөрлөг дахь Зөрлөгийн удирдлагын барилга, ажилчдын орон сууц зэрэг барилга байгууламжууд багтаж байна.

БАГЦ 4

ЭРЧИМ ХҮЧ, ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Энэ багцын хүрээнд 35/10 кВольт-ын хүчдэл бүхий 3 дэд станцын угсралт суурилуулалт, Тавантолгой, Оюутолгой 35кВ-ын дэд станц, ил хувиарлах байгууламжийн өргөтгөл, 35/0.4 кВ-ын 2*160 кВА трансформаторын 10 дэд өртөө, 10/0.4кВ-ын 2*630кВА чадал бүхий 8 дэд хуваарилах байгууламж , 270 км урт 35кВольт-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамын угсралтын ажлууд тус тус хийгдэнэ.

БАГЦ 5

ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮН

Тус багцын хүрээнд нийт 16 зүтгүүр, 810 вагоныг худалдан авч Захиалагч ТТЗ-д ХК-д хүлээлгэн өгөхөөс TE4500 серийн гол замын зүтгүүрийг АНУ-аас, 75т даацтай 400-н хагас вагон, 401 тавцант вагон, 8 битүү вагон, 1 суудлын вагоныг ОХУ-аас худалдаж авахаар ажиллаж байгаагаас 100 хагас вагоны татан авалтыг хийгээд байна.

БАГЦ 6

ХӨДЛӨХ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЗАСВАРЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Уг ажлын хүрээнд 469 багц орчин үеийн засварын, хяналт шалгалтын тоног төхөөрөмжөөр зүтгүүр, вагон засварын цехүүдийг иж бүрэн тоноглохоос гадна зам засварын өргөгч чигжигч машин механизм, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлээр хангах юм.

"Тавантолгойн нүүрс ачих ложистикийн төв" төсөл