ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРЖ, ЭДИЙН ЗАСАГТ ШИНЭ СЭРГЭЛТ АЙСУЙ

Төсөлд гадаад, дотоодын 624 компани туслан гүйцэтгэгчээр оролцлоо. Энэхүү төсөл нь 22.6 сая метр/куб газар шорооны ажил, 63 мянган метр/квадрат бетон, 745 мянган ширхэг буталмал чулуу, 145 ширхэг ус зайлуулах хоолой, 12 ширхэг мал амьтны нүхэн гарц, нийт 1348 м урт 15 ширхэг гүүр, хоёр түвшний автозам, төмөр замын гарам,…

Т.БАТ-АМГАЛАН: Нэгдсэн удирдлагын төвөөс бүх зөрлөгүүдийг удирдах бүрэн боломжтой

Бодь Интернэшнл ХХК-ийн дохиолол холбоо, эрчим хүч хариуцсан хэлтсийн захирал Т.Бат-Амгалан: Дохиолол холбооны системд хажуугийн илрүүлэх систем суурилуулснаар гүүшин халалт болон хос дугуйн өнхрөх гадаргуун гэмтлийг мэдэрч, хос дугуйн геометр хэмжээг тодорхойлохоос гадна хөдлөх бүрэлдэхүүнээс унжсан эд ангийг илрүүлэх боломжтойhttps://www.youtube.com/watch?v=eR1V7aDphwM

Б.ДОЛГОРМАА: Монгол инженер, залуусаар багаа бүрдүүлэн төслийг хариуцлагатайгаар гүйцэтгэж дууслаа

Бодь Интернэшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн онцлог болон төслийг гүйцэтгэх явцад гарсан шалгууруудыг хэрхэн даван туулсан талаараа хуваалцлаа.  https://www.youtube.com/watch?v=ZtJPCFnQeio&t=483s

Б.ЭРДЭНЭБАЯР: Оновчтой бүтэц, зохион байгуулалт, төлөвлөлтийн үр дүнд төслийг хугацаанд нь дуусгалаа

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрээр 233 км үргэлжилж, Цогтцэций, Гашуунсухайт суурьшлын бүс болон хоёр өртөө, зургаан зөрлөгийн барилга байгууламжаас бүрдэх бөгөөд анхны хүнд даацын, нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүйгээр 16 гүүр, 172 байршилд хиймэл байгууламжтайгаар баригдсан.