Мэндчилгээ

Б.Долгормаа

Гүйцэтгэх захирал

Сайн байцгаана уу?
Бодь Групп, Бодь Интернэшнл ХХК-ийн албан ёсны цахим хуудсанд та бүхэн тавтай морилно уу.

Бид энэхүү цахим хуудсаараа дамжуулан компанийнхаа түүхэн замнал, улс орны эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, ололт амжилт, Монголдоо анхдагч үндэсний хөгжлийн төслүүд, их бүтээн байгуулалтын ажлуудаа эрхэм танд танилцуулах юм.

Манай компани тогтвортой хөгжлийн бодлогодоо тулгуурлан улс эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах их бүтээн байгуулалтуудын үйлсийг өрнүүлсээр байна. Өдгөө монгол хүний оюун ухаан, хүч хөдөлмөрөөр олон улсын стандартад нийцсэн нэгдүгээр зэрэглэлийн төмөр замыг бүтээн байгуулж, мөн түүнийг дагалдсан стратегийн өндөр ач холбогдол бүхий инноваци, дэвшилтэт технологи шингэсэн дэд бүтцийн барилга байгууламжуудыг цогцлоож байна.

Энэхүү цогцолбор төсөл нь Монгол улсад төмөр замын хөгжлийн хоёр дахь давалгааг бий болгож, уул уурхайн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэн дэлхийн зах зээлийн жишгээр баялагаа үнэлүүлэх нөхцөлийг бүрдүүлж, шинэ зууны хөгжил дэвшлийг улам бүр ойртуулж байгаа төдийгүй энэхүү үйл хэрэгт манай хамт олон тэргүүн эгнээнд түүчээлэн оролцож байгаад туйлын сэтгэл хангалуун байна.

1993 онд байгуулагдсан цагаасаа хойш 30 орчим жилийн хугацааанд Бодь Интернэшнл ХХК-ийн менежментийн философи үргэлж ийм байсаар ирсэн: “Бодит амжилтын төлөө бид хамтдаа нэгдэж, бүтээлч ахиц дэвшил, хөгжлийг хүмүүнлэг, шинжлэх ухааны зарчимд үндэслэн цогцлоох, дэлхийн стандартад хүрсэн шилдэг технологи, шийдэл бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг Монголд нэвтрүүлэх”

Бид одоо ч энэ урт хугацааны зорилго, зарчмынхаа дагуу өсөн нэмэгдэж буй зах зээлийн шаардлагад нийцүүлэн харилцагч байгууллагуудынхаа итгэлт түнш байхын төлөө хамт олныхоо урам зориг, сэтгэл зүтгэлээр шаргуу ажиллаж байна. Цаашдаа ч улс орныхоо эдийн засагт бодит үр өгөөжийг авчрах төрөл бүрийн төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллахад бэлэн байна.

Бодь группийн өсөлтийг дэлхийн хэмжээнд чиглүүлэх том зорилгыг хамтдаа бүтээлцэж буй нийт хамт олон болон хамтран ажиллагч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж та бүхний дэмжлэгийг үргэлжлүүлсээр байх болно гэдгээ дуулгахад таатай байна.