Бүтээн байгуулалтууд

Бодит амжилтын төлөө

Хэрэгжүүлж буй төслүүд

Бодь групп нь дэлхийн стандарт, инноваци, дэвшилтэт техник, технологийг эх орондоо нэвтрүүлж, салбартаа үргэлж шинэлэг, шинийг санаачлагчийн байр сууринд байсаар ирсэн төдийгүй улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрийг оруулсаар байна.

"Богдхан төмөр зам" төсөл

Хэрэгжүүлэх төсөл

Хэрэгжүүлсэн төслүүд

Бодь групп нь барилга угсралт, барилгын удирдлага, дэд бүтэц, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн удирдлага, үйлчилгээ зэрэг чиглэлээр хэд хэдэн салбар компанитайгаар үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд Монгол Улсын хөгжлийг хурдасгасан, анхдагч, үр ашигтай төслүүдийг амжилттай хэрэгжүүлcэн үндэсний хөрөнгө оруулагч аж ахуйн нэгж юм.

Оффис

Бодь цамхаг

Бодь цамхаг бол Монголын хамгийн анхны ухаалаг системтэй оффисын барилга юм. Мөн 2003 оны Улаанбаатар хотын хамгийн өндөр барилга болж байсан.

Оффис

Эмбасси резиденс

Эмбасси резиденс оффисын барилга нь 2011-2013 онд байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын анхны иж бүрэн үйлчилгээтэй орон сууцны барилга гэдгээрээ онцлогтой.

Хотхон

Шинэ төгөл, Голомт, Санзай, Зүүн Хүрээ

Шинэ төгөл, Голомт, Санзай, Зүүн хүрээ хотхон зэрэг бүтээн байгуулалтыг хийсэн түүхтэй. Голомт хотхон нь 2004-2008 онд Улаанбаатар хотын хамгийн анхны хувийн орон сууцны хотхон болж байсан юм.

Амралтын газар

Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн

Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн” ХХК нь 2009 ондүүсгэн байгуулагдаж, шинэ өнгө төрхтэйгөөр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогоор үндэсний соёл амралтын хүрээлэн нь 15 төрлийн аттракцион тоглоом, автомат болон хөгжөөнт тоглоомын төвөөс гадна хоол үйлчилгээ, энтертаймент төв гэсэн үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Амралтын газар

Red Rock Resort

Өндөр Улаан трэвел” ХХК нь 2015 оноос эхлэн Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах Red Rock Resort иж бүрэн инженерийн шийдэл бүхий сургалт, амралтын цогцолборын үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. Мөн 2015 онд СХД-төвлийн хүлэмжийн аж ахуйн бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлж байна.

Эмнэлэг

Мөнгөн гүүр

Мөнгөн Гүүр” эмнэлэг нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр үзүүлдэг бөгөөд гэмтэл согогийн мэс засал, ерөнхий мэс засал, эмэгтэйчүүдийн мэс засал, дотор, зүрх судас, мэдрэл, сэргээн засах, уламжлалт эмчилгээ болон хэвтүүлэн эмчлэх тасагтай. 

Японы хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох “SYSMEX”–ийн хэрэглэгчийн үйлчилгээний төвтэй (SNCS) онлайн чанарын хяналт, онлайн тусламж үзүүлэх холбоо бүхий Клиник лаборатори, дижитал рентген, Хэт авиа (ЭХО) болон Компьютерт томографи, Соронзон резонанст томографи, Ангиографи бүхий 24 цагийн үйлчилгээтэй. 

Дүрс оношилгооны төв, 14 үзлэгийн кабинет бүхий поликлиник, Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг, Эмчилгээний хоол- -ны тасаг, угтах үйлчилгээний хэсэг болон бусад дэмжих үйлчилгээний хэсгүүд зэрэг бүтэцтэйгээр хийж гүйцэтгэсэн.

Агаарын тээвэр

Hunnu Air

2011 онд Ан-2 маягийн агаарын хөлгүүдээр Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байсан Моннис Эйр Сервис ХХК-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ үзүүлэх, цаашид Монголын агаарын тээврийн салбарт шинэлэг, олон улсын аюулгүй ажиллагаа стандарт хангасан, дэвшилтэт технологи, дэлхийн жишигт нийцсэн суудал захиалгын Amadues систем болон чадварлаг боловсон хүчээр эгнээгээ өргөжүүлэн өнөөдрийн “Монголиан Аэрлайнес Групп” ХХК болгон шинэчлэн зохион байгуулахад хувийн хэвшлийн тэргүүлэгч байгууллагууд болох МАК болон Бодь групп компаниуд хөрөнгө оруулалт хийж хамтран байгуулсан.

Үйлдвэр

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр

2018 онд 200,000 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Сайжруулсан шахмал түлшний анхны үйлдвэр”-ийг нийлүүлэх, угсарч суурилуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн.

Нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төсөл

Бөөрөлжүүт тал

“Цэцэнс Майнинг энд энержи” ХХК нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт байрлах өөрийн эзэмшлийн, тусгай зөвшөөрөл бүхий “Бөөрөлжүүл тал” хүрэн нүүрсний томоохон ордод түшиглэн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай, үндэсний компани юм.

Дэд бүтэц

Цахилгаан дамжуулах агаарын шугам

Нийт 35 км урттай, залгаасгүй тулгуурууд бүхий 35кВт-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг барьж байгуулан, “Оюутолгой” компани хүлээлгэн өгсөн. Монголд улсын хэмжээнд хамгийн өндөрт тооцогдох цамхагийг амжилтай босгосон.

Дэд Бүтэц

Нисэх онгоцны бодит ажиглалтын систем

Сүхбаатар, Өмнөговь аймагт Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр нисэх онгоцны хөдөлгөөнийг хянах радио бодит ажиглалтын системийг нийлүүлж, суурилуулсан.

Технологи

Иргэний ухаалаг үнэмлэхийн төсөл

Монгол Улсын 2 сая иргэний анхны цахим үнэмлэхийн төслийг амжилттай хэрэгжүүлэн,хэвлэхүйлдвэртэйнь хамт Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүлээлгэн өгсөн.