“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын трассын дагуух газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж, 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 03-ны өдрүүдэд Цогтцэций сумын нутаг дэвсгэрт 750 га талбайд зөвшөөрөлгүй суурьшсан байрласан 140 монгол гэр гуанз, 10 шатахуун түгээх станц, 5 гэр кемп, 25 контейнер, 2 вагончиг, 3 авто сэлбэгийн дэлгүүр, 22 амбаар, 10 дугуй засвар, 3 сэндвичин барилгын газрыг бүрэн чөлөөллөө. Түүнээс гадна нүүлгэн шилжүүлэлтийн дараах хог хагдлын цэвэрлэгээг хийж байгаль орчны бохирдолыг бууруулж ажиллаа. Ингэснээр тухайн орон нутагт газрын хэвлийг эвдрэлд оруулан экосистемд учруулж байсан хохирлыг таслан зогсоож экологийн тэнцвэрт байдлыг хадгалан, гэмт хэргийн гаралт буурах нөхцөлийг бүрдүүлж байна.