2021, 2022 онуудад хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор “Бодь Интернэшнл” ХХК мал бүхий өрхүүдэд өвс тэжээлийн буцалтгүй тусламж үзүүлэн, хаваржилтийн хүндрэлийг давахад дэмжлэг болох ажлыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Тодруулбал, энэ онд Цогтцэций сумын Сийрст баг, Баян-Овоо сумын Могойт баг, Ханбогд сумын Жавхлант багийн малчдад 2295 боодол өвсийг үнэ төлбөргүй олгосон юм.
Мөн зэрлэг амьтдын биотехникийн арга хэмжээнд зориулан Өмнөговь аймагт 800 боодол, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд 65 боодол, Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын байгаль хамгаалагчдад 130 боодол өвсний дэмжлэг үзүүллээ.