Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь 2019 онд зохиогдсон Бүх гишүүдийн ээлжит 4-р чуулганаас хойших 3 жилийн хугацаанд МБҮА ТББ-ын “Стратеги төлөвлөгөө 2020-2024”-г баталж, үүний дагуу үйл ажиллагаагаа төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжүүлсээр иржээ.

МБҮА ТББ нь гурван жилд нэг удаа зохион байгуулдаг Бүх гишүүдийн V-р чуулганаа 2022.05.12-ны өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн чуулганаар ассоциацын Удирдах зөвлөлийн 2019-2021 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж дүгнэх, Ассоциацын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн батлах, Ассоциацын Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг бүх гишүүдээсээ сонгож баталлаа.

Шинэчлэн сонгогдсон Удирдах зөвлөлийн гишүүний нэгээр “Бодь Интернэшнл” ХХК-ийн газрын захирал Г.Эрдэнэчимэг сонгогдож, ассоциацын Ерөнхийлөгчөөр Цаст Констракшн ХХК-ийн ТУЗ-ын Дарга Н.Баярсайхан сонгогдлоо.

Чуулганд Барилга, хот байгуулалтын яамны Бодлогын төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Барилгын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа нар оролцов.

Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ нь 2009 онд байгуулагдсанаас хойш гишүүнчлэлийн хүрээ нь жилээс жилд өргөжиж, одоогоор 160 гаруй бүртгэлтэй гишүүн болон дэмжигч байгууллагуудтай болсон байна.