Өмнөговь аймаг нь 71 мянган гаруй хүн амтай, үүнээс 52,8 хувийг 15-59 насныхан эзэлдэг. Хөдөлмөрийн насны залуучууд зонхилж байгаа энэ бүс нутагт улсын бүтээн байгуулалтын томоохон олон төсөл хэрэгждэг. ТТ-ГС чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн ерөнхий гүйцэтгэгч Бодь интернэшнл компани аймгийн залуучуудын оролцоог хангаж, бүтээн байгуулалтын төсөлд бүтээмжтэй хөдөлмөрлөх боломжийг өргөжүүлсээр байна.
Манай охин компани болох “Инкон” ХХК нь 2020 оноос үйл ажиллагааны чиглэлээ “Төмөр замын дээд бүтэц угсрах” чиглэлээр өргөжүүлж “Таван толгой төмөр зам” ХХК-ийн захиалгаар төмөр замын дээд бүтцийн барилгын угсралтын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа юм.
Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй энэхүү төслийн үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, төлөвлөгөөт хугацаанд нь гүйцэтгэх зорилгоор Инкон компани нь шинээр 454 ажилтан авч ажиллуулж байгаагаас 30 гаруй ИТА, 70 орчим ахлах мастер, мастер, бригадын дарга зэрэг чадварлаг нарийн мэргэжлийн, ажлын арвин туршлагатай 470 орчим ажилтнууд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт ээлжийн хуваариар ажиллаж байна. Үүнээс 435 эрэгтэй 28 эмэгтэй ажилтантай байна.
Инкон компани нь чадварлаг боловсон хүчнийхээ туршлага, мэдлэгийг залуучуудад өвлүүлэх, харилцан туршлага солилцох, нийгмийн хариуцлагын хүрээнд аймгийн оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үе шаттай арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байна. 2021 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь “Тавантолгой” ХХК-ийн харьяа Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн 19 оюутныг 62 хоногийн цалинтай дадлага, 2022 онд Төмөр замын дээд сургуулийн аймгийн харьяа Даланзадгад сумын МСҮТ-ийн 20 оюутныг 40 хоногийн цалинтай дадлага хийлгэж хамтран ажиллаж байна. Бүтээн байгуулалтын төсөлд Өмнөговь аймгийн харьяат нийт 26 ажилтнуудыг авч ажиллуулж байгаа бөгөөд цаашид аймгийн ЗДТГ-тай хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх тал дээрх хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллана.
Оюутнууд ажлын талбай дээр
Оюутны нэг өдөр аялал “Дэмчигийн хийд”