Төмөр Замын тээврийн салбар үүсэж хөгжсөний 84 жилийн ой, төмөр замчдын мэргэжлийн баяр наймдугаар сарын 05-ний өдөр тохиож, уг баярыг энэ жил Монгол Улс томоохон бүтээн байгуулалт, ололт амжилтаар угтаж байна.
Энэ нь “Бодь Интернэшнл” компанийн 2 жил гаруй хугацаанд хэрэгжүүлж буй Монголчууд өөрсдийн гараар барьж, бүтээн байгуулсан 1-р зэрэглэлийн, уулзваргүй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл юм.
Тодотговол, “Бодь Интернэшнл” компани долоодугаар сарын 9-ний өдөр төмөр замыг “Тавантолгой төмөр зам” компанид хүлээлгэн өгч анхны туршилтын тээврээр 2800 тонн ачааг Гашуунсухайт өртөөнд амжилттай хүргэн төслийн 1-р багцыг бүрэн дуусгаад байгаа билээ.
Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан ТТ-ГС төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бодь Интернэшнл” ХХК болон туслан гүйцэтгэгчээр ажилласан түүний охин компаниуд болох “Инкон” ХХК, “Бодь Пропертийз” ХХК, “Рэд Рок Катеринг” ХХК-иуд дунд Бэсрэг Наадмын арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний үеэр хөгжлийг түүчээлсэн томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцож, үнэтэй хувь нэмрээ оруулан идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан 55 ажилтаныг Зам, тээврийн Хөгжлийн яамны Жуух бичиг, Салбарын Тэргүүн, Хүндэт Төмөр Замчин шагналаар шагнаж урамшуулав.
Мөн Бодь группийн хэмжээнд долоон төрөл тэмцээн, уралдааныг зохион байгуулж аваргуудаа шалгаруулахын зэрэгцээ урлаг, спортын олон үзүүлбэрүүд тоглогдож Бэсрэг наадмын арга хэмжээг нийт хамт олноороо амжилт ололтоо хуваалцан өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.