Орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 96 жилийн ой тохиож шилдэг аж ахуй нэгж болон шилдэг барилгыг тодрууллаа.
Барилга хот байгуулалтын яам , барилгын хөгжлийн төв, Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимаас “Шилдэг барилга” шалгаруулах үйл ажиллагааг 18 дахь жилдээ зохиосон юм.
Үүнд “Бодь Пропертийз ХХК” Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн, өртөө, зөрлөг нэгдсэн удирдлагын барилга болон хөдлөх бүрэлдэхүүн засварын газрын барилгаар байгальд ээлтэй, эко барилгаар шалгарч Шилдэг барилга боллоо.
Шилдэг барилга шалгаруулах үйл ажиллагаа нь аж ахуйн нэгж байгууллагуудын Монгол Улсын хөгжил, нийгмийн бүтээн байгуулалтад оруулж буй хувь нэмрийг үнэлэн шалгаруулдагаараа онцлог. Уг үйл ажилгаа нь барилга бүтээн байгуулалт хийж буй аж ахуйн нэгжийн нийгмийн хариуцлагыг дэмжихэд чухал ач холбогдолтой юм.