“Бодь Интернэшнл” компанийн дэргэдэх “R&D” төмөр замын судалгаа хөгжүүлэлтийн төв нь чөлөөт сонголттой номын сангаа нээж компанийн бүх ажилтанд нээлттэй үйл ажиллагаа явуулж байна.
Энэхүү номын санг орчин үеийн шаардлагад нийцсэн мэдээлэл хангамжийн төв байлгах зорилгоор бүх ном товхимолуудыг нь бүртгэлжүүлэн төрөлжсөн мэдээллийн сан бүхий электрон каталог үүсгэжээ.
Ингэснээр Lib4U програмын тусламжтайгаар номын сангийн хөмрөгт байх номын үйл ажиллагааг автоматжуулах боломжтой бөгөөд номын төрөл, шинээр нэмэгдсэн номнуудын мэдээллийг уншигч шүүж харах боломжтой юм.
Өнөөдрийн байдлаар тус номын санд төмөр зам, инженеринг, бизнес, менежмент, уул уурхай чиглэлийн 200 гаруй ном, сэтгүүлүүд 3 хэл дээр байршаад байна.