“Бодь Интернэшнл” компанийн дэргэдэх судалгаа, хөгжүүлэлтийн R&D төв Австралийн Худалдааны Танхимтай хамтран “Аж үйлдвэржилтийн инновац” сэдэвт вебинар & дугуй ширээний ярилцлага хосолсон арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд Австралийн Худалдааны Танхимийн 20 гаруй гишүүн оролцож аж үйлдвэржилт, технологийн салбарын ирээдүйн хөгжлийн тухай хэлэлцүүлгийг өрнүүллээ. Тус хэлэлцүүлгийн үеэр дараах сэдвүүдийг ярилцсан юм. Үүнд:
– R&D төвөөр дамжуулан инновац технологийг Монголд хөгжүүлэх боломж
– Австрали болон Монгол улсын хамтын ажиллагааны цар хүрээ
– Австрали улс судалгаа шинжилгээ, R&D төвдөө татварын болон бодлогын ямар давуу эрхүүдийг олгодог тухай
– Төмөр замын ложистикийн хөгжил дагасан аж үйлдвэржилт, бизнесийн боломжууд
Хэлэлцүүлгийн үр дүнд Австрали улсын төмөр зам, инженерчлэлийн салбарын дэвшилтэт ололт, шийдлүүдийн талаар оролцогчид мэдлэг, ойлголтоо тэлж, цаашдын хамтын ажиллагааны цар хүрээгээ тодорхойлсон юм.
Мөн ТББ, Бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд салбар шинэ шатанд хөгжих боломжтой гэдгийг оролцогч талууд дуу нэгтэйгээр онцолж байлаа.