БОДЬ ГРУППИЙН ЭРХЭМ ХАРИЛЦАГЧ ТАНАА
Бодь групп энэ онд улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийг нээж, 2022 оныг томоохон бүтээн байгуулалт, ололт амжилтаар үдэж байна.
Монгол инженерүүдийн хүч хөдөлмөр, ур ухаан, техникийн шийдэл шингэсэн I-р зэрэглэлийн, хүнд даацын, жилд 30~50 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадал бүхий төмөр замыг ашиглалтад оруулах их үйлсэд хамтран ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан танд болон танай хамт олонд гүн талархал илэрхийлье.
Айсуй онд хамтын ажиллагаагаа улам тэлж, арвин амжилтыг бүтээхийн ерөөлийг өргөн дэвшүүлж Шинэ жилийн мэнд хүргэе!