Сүүлийн жилүүдэд аливаа төсөл амжилттай хэрэгжих томоохон үзүүлэлтийн нэг нь Байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэсэн байдал, арга зам болоод байна.
Бодь Интернэшнл ХХК-ийн тухайд төсөл, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхдээ байгаль орчинд учруулж болох сөрөг нөлөөллийг бууруулахад онцгой анхаарч холбогдох мэргэжилтнүүд болон нутгийн иргэдийн зөвлөгөөг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж ажилладаг.
Иймд 2023 оноос эхлэн уг стратеги, зарчимдаа үндэслэж Бодь Интернэшнл ХХК-ийн дэргэдэх Судалгаа Хөгжүүлэлтийн R&D төвөөрөө дамжуулан Байгаль Орчны Судалгаа, Шинжилгээний Төвтэй хамтарч өдөрлөг, арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажиллах боломжуудын талаар ярилцлаа.
Ийнхүү уулзалтын үр дүнд талууд хамтын ажиллагааны хүрээндээ нийгэмд байгаль орчны тогтвортой байдал, ач холбогдлыг таниулах ажлуудыг үе шаттайгаар хамтарч зохион байгуулахаар болж байна.