2023.06.22-07.02-ний өдрийн хооронд Монголын уул уурхайн салбарын төлөөллүүд Холбооны бүгд найрамдах Герман улсад очиж уурхайн үйл ажиллагаа, машин механизмын болон түүний түүхий эдийн үйлдвэрлэл мөн ашиглаж дууссан уурхайн нөхөн сэргээлтүүдтэй танилцан туршлага судалж байна.
“Бодь Интернэшнл” ХХК-ийн Тавантолгойн Нүүрс Ачих Логистикийн Төв (ТНАЛТ) төсөл хариуцсан захирал Т.Даваадалай-гийн мэдээлж байгаагаар Герман улс нь 70 тэрбум нүүрсний нөөцтэй боловч 35 тэрбум орчмыг нь ашиглаад нүүрсний уурхай бүрээ ашиглахгүй хаах төлөвлөгөө гарган хэрэгжүүлж эхэлсэн байна.
Мөн Герман улсад уул уурхайн хөрс хуулалт болон нурмаг ачааг массаар тээвэрлэх зориулалт бүхий Овоологч, Тэжээгч, Түгээгч, Туузан дамжуурга, г.м. (stacker, reclaimer, spreader, conveyors system, etc.) тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Thyssenkrupp, TAKRAF, FAM үйлдвэрүүд байдаг ба үүгээрээ дэлхийд тэргүүлдэг. Ийм ч учраас жилд 10 сая тонн нүүрс олборлодог уурхайд дугуйт экскаватороор нүүрсийг олборлож, туузан дамжуургаар нүүрсийг тээвэрлэн Овоологчоор Овоолго үүсгэн Нүүрс холилтын менежментийг гүйцэтгэн ажиллуулдаг байна.
Харин Лайпцик (Leipzig) хотод 150 гаруй жил ашигласан хүрэн нүүрсний уурхайн нүхийг нөхөн сэргээж амралтын газар болгох төслийг төлөвлөн 15 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа аж. Энэ нь Уул уурхайн зориулалтаар ашигласан газрыг нөхөн сэргээж байгалийн цогцолбор газар болгох боломжтойг харуулж байна гэдгийг онцоллоо.