Дэлхийд тэргүүлэгч төмөр замын эд ангиудыг үйлдвэрлэгч нийлүүлэгч Воссло групп Монголын төмөр замын салбарын инженер техникийн ажилтнууд дунд “Төмөр замын Воссло технологи ба хөгжил” сэдэвт сургалтыг 3 хоногийн турш амжилттай зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд инженерүүд зам төмрийн шинэлэг технологиуд болоод жил бүр дэлхий дахинд хэрэгцээ нь нэмэгдэж байгаа төмөр замын бүтээгдэхүүнүүдийн цаашдын чадамжийг олон төрлийн аргаар нарийвчлан тооцоолж бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийдэг тухай сонссондоо өндөр сэтгэгдэлтэй байлаа.