Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 21-р чуулган 2023.09.20-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Чуулганы үеэр МҮХАҮТ 2019-2023 оны ажлын үр дүнгээ тайлагнаж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр 2019-2023 онд ажилласан О.Амартүвшин шинээр сонгогдсон Д.Энхтүвшинд тамга, тэмдгээ хүлээлгэн өгөв.
Мөн чуулганаар тус Танхимын ирэх дөрвөн жилд Удирдах Зөвлөлд ажиллах Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийг зохион байгууллаа.
Сонгуулийн үр дүнд “Бодь Интернэшнл” компани МХАҮТ-ын ТУЗ-ийн гишүүнээр сонгогдлоо.